In Mongolia, country with a small population, a large area, and a lot of agricultural, natural and mineral resources, one of the way to create an appropriate system of population distribution and settlement is the development of local transport infrastructure. Studying how the road and railway corridors planned within the framework of the Mongolia-Russia-China Economic Corridor program affecting the internal migration, distribution and settlement of the population is important for the further development of the corridors. The purpose of this research was to analyze the regional population changes and internal migration indicators along the Mongolian-Russian-Chinese economic corridor. Soum level data from the 2010 and 2020 population censuses were analyzed. 15 aimag centers and 179 soum were considered along the western, central, eastern and northern Mongolian-Russian-Chinese economic corridor. According to the results of the research, in the last 10 years, the population of aimag center and soum centers along the Mongolian-Russian-Chinese economic corridor was increased more than other cities and towns. In other words, if the annual population growth rate was compared with the national average, the population of 5 aimag centers and 26 soum centers of the study region was higher than the national average or had increased mechanically. As of 2020, 60.4 percent of Mongolia's population were live in this region, which is the core area of Mongolia's population. In the future, the study will be expanded and analyzed by comparing the vertical and horizontal axes of the economic corridors and transport infrastructure of Mongolia. It is important to create a population distribution and settlement system by dismantling the social and economic over-concentration in Ulaanbaatar, ensuring the balance of urban and rural development, appropriately deploying the laborforce, and reducing the flow of population migration from rural to urban areas. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын дагуух бүс нутгийн хүн амын шилжих хөдөлгөөн ба нутагшилт, суурьшил Хүн ам цөөн, том газар нутагтай, хөдөө аж ахуй, байгалийн болон ашигт малтмалын нөөц ихтэй Монгол Улсын хувьд хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх нэг арга хэрэгсэл нь орон нутагт тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудал юм. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн авто болон төмөр замын коридорууд нь хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, нутагшилт, суурьшилд хэрхэн нөлөөлж буйг судлах нь тухайн коридорын цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой. Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын дагуух бүс нутгийн хүн амын тооны өөрчлөлт, дотоод шилжих хөдөлгөөний үзүүлэлтүүдэд сумын түвшинд дүн шинжилгээ хийж, зүй тогтлыг илрүүлэхэд оршино. Энэхүү судалгаанд 2010 болон 2020 оны хүн амын тооллогын материалыг ашиглан сумдын түвшинд дүн шинжилгээ хийсэн бөгөөд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын дагуух бүс нутагт эдийн засгийн баруун, төв, зүүн болон хойд коридорын дагуух 15 хот /нийслэл болон 14 аймгийн төв/, 179 сум, суурин /17 аймгийн 177 сум, нийслэлийн 2 дүүрэг/ хамруулан авч үзсэн. Судалгааны үр дүнгээр сүүлийн 10 жилд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын дагуух хот, суурингуудын хүн амын тоо бусад хот, суурингуудтай харьцуулахад илүүтэй өссөн байна. Өөрөөр хэлбэл судалгааны бүс нутгийн хотуудын хүн амын тоо бүгд өссөн бөгөөд хүн амын жилийн дундаж өсөлтийн хувийг улсын дундажтай харьцуулж үзвэл 5 хотод улсын дунджаас өндөр буюу механик өссөн бол суурингуудын хувьд 26 сумын төв механик өссөн байна. 2020 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 60.4 хувь нь оршин суух тус бүс нутаг нь Монгол Улсын хүн амын голомт нутаг юм. Цаашид тус судалгааг өргөжүүлэн Монгол орны эдийн засгийн коридорууд, тээврийн дэд бүтцийн босоо, хэвтээ тэнхлэгүүдийг харьцуулан дүн шинжилгээ хийх нь Улаанбаатар хотод төвлөрсөн нийгэм, эдийн засгийн хэт төвлөрлийг задлах, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, ажиллах хүчийг зохистой байршуулах, хүн амын шилжих хөдөлгөөний хөдөөгөөс хот руу чиглэсэн урсгалыг сааруулах зэргээр хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоог бүрдүүлэхэд ач холбогдолтой юм. Түлхүүр үгс: Хүн ам, Шилжих хөдөлгөөн, Эдийн засгийн коридор, Тээврийн дэд бүтцийн босоо, Хэвтээ тэнхлэг
Read full abstract