It’s widely known that there exist diversities and common ground in cultural identification between China and Mongolia. In recent years, Inner Mongolia serves as a bridge for promoting cultural exchanges between two sides. Hence, a series of diversified relevant activities have been implemented in education, medicine, tourism, arts etc., of which tourism is a key area. Accordingly, this paper researches on the current situation of bilateral travel between two sides through questionnaire survey, case analysis and correlative references, discovering existing problems and offering countermeasures and suggestions. The research aims to build a tourism cooperation environment between two sides in an approachable and reasonable way to meet the demands of tourists from two countries. Meanwhile, promoting exchanges, co-construction, communication and mutual trust in order to further strengthen people-to-people ties between two sides. Thus, solid public support for development and cooperation between China and Mongolia will be achieved.
 Аялал жуулчлалаар дамжуулан Монгол Улс болон Өвөр Монголын иргэдийн ойлголцлыг гүнзгийрүүлэх тухайд
 Хураангуй: Монгол, Хятадын соёл нь танин мэдэхүйн хүрээнд ялгаатай ба нийтлэг шинжтэйг бид бүхэн мэднэ. Өвөр Монголын Өөртөө Засах Орон /ӨМӨЗО/ нь Хятад, Монголын соёлын солилцоонд гүүр болох үүднээс сүүлийн жилүүдэд Монгол Улстай боловсрол, эмчилгээ, аялал жуулчлал, урлаг уран сайхан зэрэг соёлын солилцооны олон чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд үүнээс аялал жуулчлалын хамтын ажиллагаа гол чиглэл болно. Иймээс энэ өгүүлэлдээ санал асуулга, кейс судалгаа, холбогдох ном зохиолыг уншиж судлах аргыг хэрэглэн Монгол Улс болон Өвөр Монголын ард иргэдийн харилцан зорчин аялж байгаа өнөөгийн нөхцөл байдлаас тодорхой ойлголт авч, оршин буй асуудлуудыг судалж, цаашид хэрэгжүүлэх холбогдох арга хэмжээг санал болгож байна. Монгол Улс болон Өвөр Монголын хооронд аялал жуулчлалын хамтын ажиллагааны орчныг эвтэй найртай, зохистой аргаар бий болгосноор жирийн иргэдийн харилцан зорчих эрэлт хэрэгцээг бодитоор хангаж, аялал жуулчлалын хамтын ажиллагаагаар хоёр талын иргэд хоорондын харилцааг ахиулах, харилцан итгэлцлийг дэмжиж, эцэст нь хоёр орны жирийн ард иргэдийн ойлголцлыг буй болгохыг зорьсон болно. Чингэснээр Монгол, Хятад хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх нийгэм олон нийтийн хүсэл сонирхлын бат бөх суурийг тавьж өгөх юм.
 Түлхүүр үгс: Монгол Улс, Өвөр Монгол иргэд хоорондын харилцан аялах хүсэл сонирхол
Read full abstract