The Bayanzurkh soum of Khuvsgul province is located in the continuous and discontinuous permafrost zones. We investigated the soil organic carbon content in the Dood Toom, Dund Toom, Altarga and Beltes rivers valleys in Bayanzurkh Soum. In the study area, we collected 720 soil samples at 181 sites between 2022 and 2023. We determined soil organic carbon content (SOC, %), soil organic carbon density (SOCD, kg m-2), bulk density (g/cm3), stone content (%), and moisture content (%). The cryic umbrisols, cryic histosols, umbrisols, calcic histosols, sceletic regosols, and mollic cambisols soils were distributed across the study area. The result showed that the SOC content ranged between 1.7 and 93.8%, and cryic histosols was a higher values in SOC content. Whereas, SOC density ranges between 4.7 and 72.7 kg m-2, and cryic histosols was higher values in SOC density. According to our results, SOC density of cryic umbrisols and cryic histosols were a higher value than previous study. But, the SOC density of our study was lower than in permafrost regions of the Northern Hemisphere (Arctic). In addition, the SOC content had a high positive correlation with moisture content (r2 = 0.63), and highly negatively correlated with bulk density (r2 = -0.87) and stone content (r2 = -0.52). Цэвдэгт бүс нутгийн хөрсний органик нүүрстөрөгчийн судалгаа Хөвсгөл аймгийн Баянзүрх сум нь цэвдгийн үргэлжилсэн ба тасалданги тархалттай бүсэд оршдог. Бид энэхүү судалгаагаар Баянзүрх сумын Доод Тоом, Дунд Тоом, Алтарга, Бэлтэс голуудын хөндийн хөрсний органик нүүрстөрөгчийн агууламжийг судалсан. Судалгааны талбайд 2022-2023 оны хооронд нийт 181 хөрсний зүсэлт хийж, 720 орчим дээж цуглуулан хөрсний органик нүүрстөрөгчийн хэмжээ (ХОН, %), хөрсний органик нүүрстөрөгчийн агууламж (ХОН-ийн агууламж, кг м-2), эзлэхүүн жин (г/см3), чулууны агууламж (%), чийгийн хэмжээ (%) зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлов. Судалгааны талбайд тайгын цэвдэгт, хүлэрлэг цэвдэгт, тайгын ширэгт, карбонаттай хүлэрлэг, чулуурхаг ялзмагт, уулын бараан хөрс тус тус тархсан байна. Судалгааны талбайн ХОН-ийн хэмжээ 1.7-93.8 % хооронд хэлбэлзэж хүлэрлэг цэвдэгт хөрсөнд хамгийн өндөр байсан. Харин ХОН-ийн агууламж 4.7-72.7 кг м-2-ийн хооронд хэлбэлзэж тайгын цэвдэгт хөрсөнд өндөр байсан. Судалгааны үр дүнг Монгол орны тайгын болон хүлэрлэг цэвдэгт ХОН-ийн агууламжийн өмнөх судалгаатай харьцуулахад бидний судалгааны үзүүлэлт өндөр байсан бол дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын (Арктикийн) цэвдэгт бүс нутгийн ХОН-ийн агууламжаас бага байсан. Судалгааны цэгүүд дээрх ХОН - ийн хэмжээг чулуу болон чийгийн хэмжээ, эзлэхүүн жинтэй харьцуулахад чулууны агууламж (r2 = -0.52) болон эзлэхүүн жин (r2 = -0.87) - ээс хүчтэй урвуу хамааралтай байсан бол чийгийн хэмжээ (r2 = 0.63) - ээс хүчтэй эерэг хамааралтай байна. Түлхүүр үгс: Цэвдэг, Хөрсний органик нүүрстөрөгч, Хөрсний органик нүүрстөрөгчийн агууламж, Баянзүрх сум
Read full abstract