In recent years, with the continuous discovery of porcelain in the Yuan dynasty in Beijing, the history of the Yuan dynasty, have been gradually rediscovered by the academic circle. The subject study of porcelain not only includes the craft analysis, origin discussion and artistic characteristics of the ware, but also the discussion of porcelain trade and cultural exchange. The ornamentation of the porcelain was a reflection of people’s social life in Mongolian Yuan period, through which people’s social life and spiritual world could be vaguely seen at that time. This paper classifies the subjects of porcelain decorative patterns, analyzes and sorts out the patterns in all kinds of subjects, and discusses their decorative techniques and social and cultural backgrounds, thus discuss further it discusses the life situation and national cultural characteristics of the people of different classes in the Yuan dynasty. Юань гүрний үед холбогдох Бээжин орчмын шаазан эдлэлийн хээ чимэглэлийн судалгаа Хураангуй: Сүүлийн жилүүдэд Бээжингээс Юань гүрний үеийн шаазан олноор олдсон нь Юань гүрний түүх, урлаг, эрдэм шинжилгээ, судалгаанд дахин анхаарал хандуулах болсныг илтгэнэ. Эдгээр шаазан эдлэлийн судалгааны сэдвүүд нь зөвхөн техникийн шинжилгээ, гарал үүслийн баталгаа, олдворын уран сайхны шинж чанараар хязгаарлагдахгүй, шаазан эдлэлийн худалдаа, соёлын солилцоо зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хамардаг. Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд нь тухайн үеийн нийгмийн амьдралын чухал тусгал байсан бөгөөд тэдгээрийн хээ чимэглэлээр дамжуулан тухайн үеийн ард түмний нийгмийн амьдрал, оюун санааны ертөнцийг харж болно. Энэхүү өгүүлэл нь Юань гүрний шаазан хээ чимэглэлийг судалгааны сэдэв болгон авч, түүний гоёл чимэглэлийн хээг ангилж, төрөл бүрийн сэдэвт хээ угалзыг шинжлэхийг зорьсон болно. Гоёл чимэглэлийн урлал, нийгэм, соёлын талаарх судалгаагаар дамжин бид Юань гүрний үеийн ноёд язгууртнууд, жирийн иргэд зэрэг нийгмийн давхарга давхаргын хүмүүсийн ахуй амьдрал, үндэсний соёлын онцлогийг судлах болно. Түлхүүр үгс: Юань гүрэн, Бээжин, хээ чимэглэл, шаазан, урлагийн онцлог
Read full abstract