One of the crucial steps to enhance the quality of university education that began to proliferate globally in the 1980s is quality assurance in higher education. Quality assurance, which gained widespread attention since the 1980s, has been one of the most significant reforms in higher education worldwide. This process has rapidly developed with substantial support from international and regional quality assurance organizations. In Mongolia, external quality assurance was introduced in 1998. Initially, universities underwent institutional accreditation, followed by curriculum accreditation. However, there has been a lack of research on the accreditation process, particularly on the reports by external quality assurance experts. Internationally, making external quality assurance reports and their outcomes accessible is crucial for increasing trust in higher education. This study aims to examine the reports by expert teams involved in the external accreditation of higher education. Twenty reports were randomly selected from the 2022 curriculum accreditation reports by the Accreditation Organization and analyzed. The research results revealed issues such as inadequate involvement of stakeholders (employers and graduates) in curriculum development and improvement, conducting surveys solely to meet accreditation criteria, poor synergy between courses, and the need to support students' participation in academic work. Additionally, a common problem is that universities use quality assurance activities merely as a tool to meet accreditation criteria rather than integrating them into the system. Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын хөгжилд магадлан итгэмжлэлийн шинжээчийн оролцоо Хураангуй: Дэлхий нийтэд 1980-аад оноос олширч эхэлсэн их дээд сургуулиудын сургалтыг чанаржуулах асуудлын нэг чухал алхам нь дээд боловсролын чанарын баталгаажуулалтын асуудал байв. 1980-аад оноос өргөн дэлгэрсэн чанарын баталгаажуулалт нь дэлхий дахинд өрнөсөн дээд боловсролын хамгийн чухал шинэчлэлийн нэг байсан бөгөөд энэхүү үйл явц олон улсын болон бүсийн чанарын баталгаажуулалтын байгууллагуудын дэмжлэгийг ихээр авч асар хурдан хөгжсөн байна. Манай улсад хөндлөнгийн чанарын баталгаажуулалтыг нэвтрүүлэх ажил 1998 оноос эхэлсэн бөгөөд эхлээд их, дээд сургуулиуд байгууллагын магадлан итгэмжлэлд, дараа нь сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орж эхэлсэн байна. Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаатай холбоотой судлаачдын судалгаа шинжилгээний ажил, тэр дундаа хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын шинжээчдийн тайлангийн талаарх судалгаа хийгдээгүй байна. Олон улсад хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын тайлан, хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын үр дүнг нээлттэй байлгах нь дээд боловсролд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой мэдээлэл болж байна. Энэхүү судалгааны ажлаараа дээд боловсролын хөндлөнгийн чанарын баталгаажуулалтад оролцож буй шинжээчдийн багийн тайланг судлахаар зорьсон. Судалгаанд Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагаар 2022 онд сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд ажилласан шинжээчийн багийн тайлангуудаас санамсаргүй түүврийн аргаар 20 тайланг сонгож авч шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнгээс харвал сургалтын хөтөлбөрийн боловсруулалт, сайжруулалтад хөтөлбөрт оролцогч талуудын (ажил олгогч, төгсөгч зэрэг) оролцоо дутмаг, магадлан итгэмжлэлийн шалгуурыг бүрэн хангахын тулд талуудаас судалгаа авдаг, хичээл хоорондын уялдаа холбоо муу, оюутны эрдэм шинжилгээний ажлын оролцоог дэмжих шаардлагатай зэрэг асуудлууд байна. Мөн сургуулиуд магадлан итгэмжлэлийн шалгуурыг хангахын тулд чанарын дотоод баталгаажуулалтын үйл ажиллагааг тогтолцооны түвшинд бус хэрэглүүр төдий ашиглаж байгаа нийтлэг тулгамдсан асуудал байна. Түлхүүр үг: Магадлан итгэмжлэл ⸱ Шинжээч ⸱ Шалгуур шаардлага Шинжээчийн тайлан