Abstract

The state of affairs concerning religion in Mongolia has recently become a controversial subject due to the need to clarify the constitutional and state policy on religion, which was being interpreted in different ways by scholars. I the researcher concluded my thoughts on how the constitution of Mongolia stipulated “religion”, whether the main principle such as “The State shall respect religion and religion shall honor the State” is referring to all religions, and clarified the constitutional concept of state and religion in the constitution. Religion is not merely a matter of religious human right, it is also essential matter in terms of national security and national integration. Furthermore, I the researcher tried to define the scope of religion in broad concept of “Civilization” and how it is regulated by the law of national security.
 Үндсэн хуулийн үзэл санаа ба соёл иргэншлийн аюулгүй байдалд хамаарах зарим асуудал
 Хураангуй: Үндсэн хуулиар баталсан, төрөөс шашны талаар баримтлах бодлогыг эрдэмтэн судлаачид зөрүүтэй тайлбарлаж, ойлгомжгүй байдал үүсгэсэн тул үүнийг тодорхой болгох шаардлага тулгарч байна. Сүүлийн үед Монгол Улсад шашны нөхцөл байдлын талаарх асуудал хурцаар хөндөгдөх болжээ. Монгол Улсын Үндсэн хуулиар “шашны” асуудлыг хэрхэн зохицуулсан, Үндсэн хуульд заасан “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн зарчим нь бүх шашныг илэрхийлж байгаа эсэхэд дүгнэлт өгөх, Үндсэн хуулиар төрөөс, шашны талаар баримтлах Үндсэн хуулийн үзэл санааг тодорхой болгох тал дээр судлаач байр сууриа илэрхийллээ. Шашны асуудал бол дан ганц шашин шүтэх хүний эрхтэй холбогддогүй, улс орны нэгдмэл, аюулгүй байдлын асуудал давхар хөндөгдөж байдаг харилцаа юм. Үүнээс уламжлан “Иргэншил” хэмээх олон талт өргөн ойлголтод шашны хамаарах хүрээг тогтоож Монголчуудын соёл иргэншлийн аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, үзэл баримтлалаар хэрхэн зохицуулсан талаар хөндөн гаргахыг оролдлоо.
 Түлхүүр үгc: Үндсэн хууль, Үндсэн хуулийн үзэл баримтлал, бүрэн эрхт байдал, Төрөөс шашны талаар баримтлах бодлого, Үндэсний аюулгүй байдал, соёл иргэншил, төрийн үүрэг.

Highlights

  • Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт Монгол улсын бүрэн эрхт байдлыг маш тодорхой хуульчилж өгсөн байна

  • Civilization is the ultimate destiny of Culture

  • I the researcher concluded my thoughts on how the constitution of Mongolia stipulated

Read more

Summary

ОЛОН УЛС СУДЛАЛ

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт Монгол улсын бүрэн эрхт байдлыг маш тодорхой хуульчилж өгсөн байна. “Шашин”-ы асуудал бол Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан Хүний эрх, эрх чөлөөтөй холбогдох асуудал мөн боловч нөгөө талаараа Улсын бүрэн эрхт байдал, соёл иргэншлийн аюулгүй байдалтай шууд хамааралтай эмзэг асуудал билээ. Үндсэн хуулиар баталсан төрөөс шашны талаар баримтлах үзэл баримтлалыг тухайн үеийн хууль тогтоогчид, АИХын депутатын илэрхийлсэн үзэл санаа, агуулгаар нь нийгэмд ойлголт өгөөгүй, улмаар төрөөс шашны талаарх бодлого ойлгомжгүй нөхцөл байдалтай, холбогдох эрх зүйн орчны зохицуулалт сул зэрэг нь гаднаас олон шашин орж ирэх нөхцөлийг бүрдүүлж Монголын соёл иргэншлийн аюулгүй байдалд нөлөөлж байна. Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн 9 дүгээр зүйлээр Улсын бүрэн эрхт байдалд хамаарах төрөөс шашны талаар баримтлах бодлогыг тодорхой тусгаж зохицуулсан бол Хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд Хүний эрх, эрх чөлөө болох шашин шүтэх хүний эрх, эрх чөлөөг тусгайлан хуульчилж өгсөн байна. Үндсэн хууль нь нийгмийн хөгжил дэвшлийг даган агуулгын хувьд өөрчлөгдөх, тайлбарлагдах боломжтой боловч

Монгол Улсын Үндсэн хуулийн
Манай улсад Үндсэн хуулиар баталгаажсан бүрэн эрхт байдлаа сахин хамгаалахад
Монгол Улсын шашны нөхцөл байдлын түвшин
ТСХХтХуулийн зарим заалт
Социологийн судалгааны тайлан
Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call