Abstract

Potatoes are a major global agricultural resource, where they are ranked as the fourth most commonly grown crop worldwide. In this paper, we examined the experimental results of potatoes drying via a closed-loop air circulation method. In order to cool the air and remove moisture in the drying process with closed-loop air circulation, we used natural cool air. Moisture escaped and cooled air is heated by an electric heater. , The drying experiment was carried out on peeled potatoes in the form of cubes (5´5´5 mm) without any pre-treatment. Firstly, the potatoes were dried at an air flow rate of 1.0 m/s and at temperatures of 42, 56, and 65 °С. Then, air consumption and energy consumption efficiency was analyzed using Wang and Singh’s mathematical model. The value of SMER was ranging between an interval of 0.24132-0.26624 kg/(kWh). Байгалийн хөргөлтөөр чийг зайлуулах конденсатор бүхий агаарын битүү сэлгэлттэй дулааны хатаагуурт төмс хатаах процессын математик загвар, эрчим хүчний үр ашиг Энэ өгүүлэлд агаарын битүү сэлгэлттэй хатаах аргаар төмс хатаасан туршилтын үр дүнг үзүүллээ. Агаарын битүү сэлгэлттэй хатаах процесст агаарыг хөргөж чийг зайлуулахын тулд байгалийн хүйтэн агаарыг ашигласан. Чийгээ алдаж хөрсөн агаарыг цахилгаан халаагуураар халаана. Төмс хүнсний ногоо нь хүн амын хоол тэжээлийн гол түүхий эд бөгөөд төмс нь дэлхийн хүн амын хоол тэжээлийн дөрөв дэх чухал хүнс юм [9]. Хальсыг арилгаж цэвэрлэсэн шоо хэлбэртэй төмсийг (5´5´5 мм) урьдчилсан боловсруулалт хийлгүйгээр хатаах туршилтыг хийсэн. Эхлээд төмсийг 1м/с агаарын урсгалын хурдтай, 42, 56, 65 °С температуртай агаараар хатааж судлаачдын тодорхойлсон хатаах процессын математик загваруудаас хамгийн тохиромжтой загварыг тодорхойлсон. Математик загваруудаас хамгийн тохиромжтой нь Wang and Singh, Midilli нарын загвар байлаа. Дараагийн туршилтаар конденсаторт гаднаас өгөх байгалийн агаарын температур ба агаарын зарцуулалтыг туршилт төлөвлөлтийн аргаар төлөвлөж Wang and Singh загварын коэффициентүүдын утгын регрессийн загвар болон эрчим хүчний зарцуулалтын үр ашгийг тодорхойллоо. SMER-ийн утга 0.24132-0.26624 кг/(кВт ц) завсарт хэлбэлзэж байна. Түлхүүр үг: дулааны насос, нам температурын хатаалт, SMER, хатаалтын загвар

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call