Abstract
In Mongolia, greenhouse gas (GHG) and emission factors (EFs) from land-use categories including cropland, wetland, and peatland, have not been estimated. The main purpose of this study was to estimate GHG EF based on field measurement data for the wetland, peatland, and cropland using the IPPC guideline’s Volume-2 method. The determination of EFs for the land-use categories is crucial as it contributes to the national GHG inventory. Study sites were selected at the wetland, peatland, and cropland in (1) Khurkh river valley, and (2) near Ulaanbaatar city. Fieldwork was conducted during the spring and summer seasons of 2020-2021 and CO2 concentrations at study sites were measured using EGM-4 equipment with replicates (n=87). At the study sites, soil samples were collected from four different depths including 0-5 cm, 5-10 cm, 10-15 cm, and 15-30 cm. As the results, estimated EFs (± standard error) of the CO2 and CH4 were 357.2 g [CO2] m-2 yr-1 (±125.7) and 18.8 g [CH4] m-2 yr-1 (±6.6) in the peatland, 193.4 g [CO2] m-2 yr-1 (±53.8) and 10.2 g [CH4] m-2 yr-1 (±2.8) in the wetland, and 118.0 g [CO2] m-2 yr-1 (±29.4) and 6.2 g [CH4] m-2 yr-1 (±1.5) in the cropland. As these EFs measurements were determined by direct-field measurement method with seasonal and daily replicates within a year, they can be used as a “default value” for land-use categories in Mongolia.
 Чийг намаг, хүлэрт намаг болон тариалангийн талбайд хүлэмжийн хийн ялгарлын коэффициентыг тооцох нь
 ХУРААНГУЙ
 Монгол улсад газар ашиглалтын төрлүүд болох газар тариалан, чийг намаг, хүлэрт намагтай газраас ялгарч буй хүлэмжийн хий болон ялгарлын коэффициентыг тооцсон судалгаа одоог хүртэл хийгдээгүй байдаг. Энэхүү судалгаа нь IPCC-ын гарын авлагын Volume-2 арга зүйгээр газар ашиглалтийн төрлүүд дээрх хүлэмжийн ялгарлын коэффициентыг хээрийн шууд хэмжилтийн аргад суурилан тооцох зорилготой. Газар ашиглалтын төрлүүдэд ялгарлын коэффициентыг тодорхойлох нь үндэсний хэмжээний хүлэмжийн хийн тооллогод бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Судалгаанд Хэнтий аймгийн (1) Хурхын голын хөндий, (2) Улаанбаатар хотын ойролцоох чийг намаг, хүлэрт намаг, тариалангийн талбайд судалгааны цэгүүдийг сонгосон. Судалгааг 2020-2021 оны хавар, зуны улиралд хийсэн бөгөөд СО2 ялгарлыг EGM-4 багаж ашиглан тодорхой давталттай (n=87) хэмжилт хийсэн. Сонгосон цэгүүдэд хөрсний дээжийг 0-5 см, 5-10 см, 10-15 см, 15-30 см гүнээс тус тус цуглуулсан. Судалгааны үр дүнгээр хүлэрт намгийн хүлэмжийн ялгарлын коэффициент нь нүүрстөрөгчийн давхар исэл, метан хийн хувьд 357.2 гр [CO2] м-2 жил-1 (±125.7), 18.8 гр [CH4] м-2 жил-1 (±6.6), чийг намгархаг газарт 193.4 гр [CO2] м-2 жил-1 (±53.8), 10.2 гр [CH4] м-2 жил-1 (±2.8), харин тариалангийн талбайд 118.0 гр [CO2] м-2 жил-1 (±29.4), 6.2 гр [CH4] м-2 жил-1 (±1.5) тус тус байсан. Энэхүү хэмжилтүүд нь улирлын болон цагийн давтамжтайгаар нэг жилийн хугацаанд шууд хэмжилтийн аргаар тодорхойлсон учир Монгол орны газар ашиглалтын төрлүүд дээр лавлах утга (default value) болон ашиглах бүрэн боломжтой юм.
 Түлхүүр үгс: Тариалангийн талбай, Хүлэмжийн хий, Хүлэрт намаг, Чийг намаг, Ялгарлын коэффициент
Talk to us
Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have
Disclaimer: All third-party content on this website/platform is and will remain the property of their respective owners and is provided on "as is" basis without any warranties, express or implied. Use of third-party content does not indicate any affiliation, sponsorship with or endorsement by them. Any references to third-party content is to identify the corresponding services and shall be considered fair use under The CopyrightLaw.