Abstract
It has been proven that the trans-isomers of unsaturated fatty acids that are formed during the hydrogenation of vegetable oils have negative effects on human health. Therefore, it is important to control the content of trans fatty acids in foodstuffs. At present in Mongolia, there are no national policies on controlling and regulating the content of trans fatty acids in food. Our country imports 20 - 25 tones of animals and vegetable oils, annually. Since we have not had regulations for trans fatty acids content in the foodstuffs, their content is regulated or limited by the legislation of the importing countries.In the present study, we have determined the amount of the trans fatty acids contained in different food, by using a rapid FTIR spectroscopy method with attenuated total reflection (ATR-FTIR), of the absorption band at 966-968 cm-1 frequency range. Have analyzed and evaluated more than 30 samples and the content of trans fatty acids in the margarines were higher and varies between 2.3% to 10.9%.
 Хүнсний бүтээгдэхүүнд түргэвчилсэн аргаар тосны хүчлийн транс-изомер тодорхойлох боломж
 Хураангуй: Ургамлын тосыг гидрогенжүүлэх явцад үүсдэг ханаагүй тосны хүчлийн транс-изомер нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон тул хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа тосны хүчлийн транс-изомерийн агууламжид хяналт тавих шаардлага зүй ёсоор гарч байгаа юм. Одоогийн байдлаар манай улсад хүнсний бүтээгдэхүүн дэх транс-изомерийн агууламжийг хянах хууль эрх зүйн орчин хараахан бүрэлдээгүй байна. Манай улс жил бүр ойролцоогоор 20-25 тн амьтан, ургамлын гаралтай тос импортоор оруулж ирдэг бөгөөд эдгээрт агуулагдах тосны хүчлийн транс-изомерийн агууламж нь экспортлогч улс орнуудад баримталж буй бодлогын хүрээнд хязгаарлагдаж байна.Бид энэхүү судалгаагаар хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах тосны хүчлийн транс-изомерийн агууламжийг гэрлийн бүрэн ойлтын нэмэлт төхөөрөмж бүхий нил улаан туяаны спектрийн (ATR-FTIR) түргэвчилсэн аргаар 966-968 см-1 давтамжийн мужид илрэх шингээлтийн зурвасын эрчмээр тодорхойлох боломжтой болохыг тогтоов. Судалгааны хүрээнд гуч гаруй хүнсний бүтээгдэхүүний дээжинд тосны хүчлийн транс-изомерийн агууламжийг тодорхойлсноос маргаринд агуулагдах тосны хүчлийн транс-изомерийн агууламж хамгийн өндөр буюу 2.3 % -10.9 % байв.
 Түлхүүр үг: гидрогенжүүлсэн тос, хүнсний бүтээгдэхүүн, тосны хүчлийн транс-изомер, ATR-FTIR.
Highlights
It has been proven that the trans-isomers of unsaturated fatty acids
that are formed during the hydrogenation of vegetable oils have negative effects
important to control the content of trans fatty acids in foodstuffs
Summary
Хүнсний бүтээгдэхүүнд түргэвчилсэн аргаар тосны хүчлийн транс-изомер тодорхойлох боломж. Бид энэхүү судалгаагаар хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах тосны хүчлийн транс-изомерийн агууламжийг гэрлийн бүрэн ойлтын нэмэлт төхөөрөмж бүхий нил улаан туяаны спектрийн (ATR-FTIR) түргэвчилсэн аргаар 966-968 см-1 давтамжийн мужид илрэх шингээлтийн зурвасын эрчмээр тодорхойлох боломжтой болохыг тогтоов. Манай улсын хувьд транс тосны хэрэглээнд хяналт тавих хууль эрх зүйн орчин хараахан бүрэлдээгүй, хүнсний бүтээгдэхүүнд тосны хүчлийн трансизомерийн агууламж тодорхойлох аргын стандарт, лаборатори байхгүй байгаа юм. Хамгийн бага квадратын аргыг ашиглан: босоо (Y) тэнхлэгт 966 см-1 мужид өгсөн стандарт уусмалын шингээлт, хэвтээ (X) тэнхлэгт ханаагүй тосны хүчлийн транс-изомерийн агууламж (%)-ийн утгыг байрлуулан жиших муруйг байгууллаа. Транс тос тодорхойлох спектрийн арга: Судалгаанд ашигласан дээжний тосны агууламжаас хамааран 1.0-5.0 г тосыг 0.01 нарийвчлалтайгаар жинлэн авч 25 мл хэмжээст колбонд хийн 10 мл дөрвөнхлорт нүүрстөрөгч нэмж уусган хэмжээс хүртэл уусгагчаар дүүргэв. 966 см-1 мужид өгсөн шингээлтийн эрчмийг тооцсоны дараа жиших муруйгаас шинжилж буй дээжинд агуулагдах ханаагүй тосны хүчлийн транс-изомерийн хэмжээ Хоногийн хоол хүнсээр авбал зохих өөх тосны илчлэгийн хэрэгцээ (ДЭМБ) [17]
Talk to us
Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have
More From: Bulletin of the Institute of Chemistry and Chemical Technology, Mongolian Academy of Sciences
Disclaimer: All third-party content on this website/platform is and will remain the property of their respective owners and is provided on "as is" basis without any warranties, express or implied. Use of third-party content does not indicate any affiliation, sponsorship with or endorsement by them. Any references to third-party content is to identify the corresponding services and shall be considered fair use under The CopyrightLaw.