Abstract

Mongolians have long been based on their own unique national values, such as polity, history, culture, and education. An example of the loss of the nation's value system in legal documents is the issue of goals in education law. Since the purpose of the education law is to determine the future development of the country, it is important to compare the goals and values of the new law with the goals of the previous law to determine the future development of the country. Therefore, in this study, the provisions defining the goals of the Law on Education (2002), the Law on Elementary and Secondary Education, and the General Law on Education, which was newly approved in 2023 and is currently in force, and the Law on Preschool and General Education were studied. Looking at the results of the comparative analysis of the provisions defining the purpose of the above laws, the categories included in the provisions of the law can be divided into two categories: values (roots) and declarations and principles. In the context of policy studies, values are calculated based on UNESCO's sustainable development education methodology. According to the results of the comparative content analysis, the goals of the education laws (2002/2023) should reflect the common values and declarations of humanity, and there is a need to include national and fundamental values in the law. Монгол улсын боловсролын зорилгыг үнэт зүйлсийн үүднээс шинжлэх нь: 2002, 2023 оны боловсролын хуулиудын жишээн дээр Хураангуй: Монголчууд эртнээс өөрийн гэсэн онцлогтой үндэсний үнэт зүйлс болсон төр ёс, түүх соёл, сургалт хүмүүжилд суурилж ирсэн бөгөөд энэ байдал өнгөрсөн зууны эхний хагасаас аажмаар алдагдаж, сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд илүү тодоор илрэх болсон. Эрх зүйн баримт бичгүүдэд үндэстний үнэт зүйлсийн тогтолцоо алдагдсаны нэг жишээ бол боловсролын хууль дахь зорилгын асуудал юм. Боловсролын хуулийн зорилго бол улс орны хөгжлийг тодорхойлогч хойч үеийн маань дүр байдаг учраас шинэ хуулийн зорилго, үнэт зүйлсийн баримжааг өмнөх хуулийн зорилготой харьцуулж үзэх нь улс орны ирээдүйн хөгжлийг урьдчилан тодорхойлоход чухал үүрэгтэй гэж үзлээ. Тиймээс энэхүү судалгаанд Боловсролын тухай хууль (2002), Бага, дунд боловсролын тухай хууль болон 2023 онд шинээр батлагдаж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд зорилгыг тодорхойлсон заалтуудыг судалсан. Дээрх хуулиудын зорилгыг тодорхойлсон заалтуудын харьцуулсан шинжилгээний үр дүнгээс харвал хуулийн заалтад орсон категоруудыг үнэт зүйлс (язгуур) ба гэрээ тунхаг, зарчим гэж 2 ангилж болох ба эдгээр нь манай хуулийн зорилгод хэр хэмжээтэй агуулагдаж байгааг харьцуулав. Бодлого судлалын хүрээнд үнэт зүйлс туссан байдлыг Юнескогийн тогтвортой хөгжлийн боловсролын аргачлалд баримжаалан тооцоолсон. Харьцуулсан агуулгын шинжилгээний үр дүнгээс үзэхэд боловсролын хуулиудын зорилгод (2002/2023) хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс, тунхгуудыг түлхүү тусгасан байх ба мөн үндэсний, язгуур үнэт зүйлсийг уг хуульд тусгах хэрэгцээ шаардлага байгааг илрүүлэв. Түлхүүр үг: Боловсролын хууль ⸱ Зорилго ⸱ Зарчим ⸱ Язгуур үнэт зүйл ⸱ Гэрээ тунхаг

Full Text
Paper version not known

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call