Abstract

Насан туршийн боловсролын салбарт ажиллаж буй багш нар насанд хүрэгчдэд боловсролын үйлчилгээг хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн боловч насанд хүрэгчдэд сургалт явуулдаг багш гэдэг мэргэжилтэн, мэргэжлийн бүлгийнх нь хувьд судлагдаагүй байна. Насанд хүрэгчидтэй ажилладаг багш нар өөрсдийгөө хэрхэн тодорхойлох нь мэргэжилтний хувьд хэн байх вэ, хэрхэн ажиллах вэ, нийгэмд ямар байр суурь эзлэх вэ гэдэг асуултын хариуг илэрхийлдэг мэргэжлийн толь учраас үүнийг судлах нь зайлшгүй чухал. Энэ судалгаанд насанд хүрэгчидтэй ажилладаг багш нарын заах арга зүйн хандлага болон мэргэжлийн чадвартаа итгэж буй байдал гэх талаас нь тэдний мэргэжлийн амин чанарыг тодруулахыг зорьсон. Судалгааны хүрээнд таван насан туршийн боловсролын төвийн 35 багштай ярилцсан. Насанд хүрэгчидтэй ажилладаг багш нар заах арга зүйн хандлага болоод мэргэжилтний хувьд өөртөө итгэх байдлын үүднээс 1) дамжуулагч хандлагатай, өөртөө итгэлтэй багш; 2) дамжуулагч хандлагатай, өөртөө итгэлгүй багш; 3) ургуулагч хандлагатай, өөртөө итгэлтэй багш гэсэн ялгаатай амин чанар бүрдүүлжээ. Үүнийг насанд хүрэгчидтэй ажилладаг багш нарын мэргэжлийг хөгжлийг дэмжихэд харгалзах хэрэгтэй.

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call