Abstract

Их дээд сургуулийн төгсөгчдийн ур чадвар нь ажил олгогчдын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулах зорилгоор энэхүү судалгааг хийлээ. Судалгаанд аж ахуйн нэгж, байгууллагын захирал, удирдах түвшний менежерүүд болох 300 хүн хамрагдсан. Судалгааны түүвэрлэлтийг аж ахуйн нэгжийн ажиллагчдын тоонд тулгуурлан 5 интервалд багцалж асуулгыг дэс дараалалтай, бөглөхөд хялбар байлгах зарчмыг баримтлан олон хэмжээст үнэлгээний аргыг ашиглаж хийсэн. Их дээд сургууль төгсөгчдийн ур чадварыг ажилтан үр бүтээлтэй ажиллахад шаардлагатай нийтлэг чадамж, ур чадваруудын 15 үзүүлэлтээр үнэлж, үр дүнг 5 интервалд багцалж нэгтгэлээ. Судалгааны мэдээллийг статистикийн программ хангамжаар боловсруулж, үр дүнг жигнэсэн дунджийн аргыг ашиглан чанарын үнэлгээ хийлээ.
 Ажил олгогчдын хүсэж буй ур чадварын түвшин, төгсөгчдийн өнөөгийн ур чадварын түвшин гэсэн байдлаар үнэлж, их дээд сургууль төгсөгчдийн ерөнхий ур чадварын зөрүүг нэгтгэн шинжилсэн. Ерөнхий ур чадвар буюу орчин үеийн мэдлэгт суурилсан нийгэмд шаардагдах ур чадварын цогц, ажилтан үр бүтээлтэй ажиллахад амин чухал нийтлэг чадамж, ур чадварууд судалгааны үр дүнгээр ажил олгогчдын хүсэж буй ур чадварын түвшин (4.13-4.97), байгаа бол их, дээд сургууль төгсөгчдийн ерөнхий ур чадварын өнөөгийн байдал гадаад хэлний мэдлэг (2.43), бүтээлч хандлага, сэтгэлгээ (2.88), зэргийн хувьд хангалтгүй, харин бусад ур чадваруудын хувьд дундаж буюу 3.16-3.9 байдаг гэж гарсан. Иймд их дээд сургууль төгсөгчдийн ур чадварыг ажил олгогчдын эрэлтэд нийцүүлэхийн тулд сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын чанарын үнэлгээ хийх зэрэг үйл явцад ажил олгогчдын хөндлөнгийн оролцоог хангах хууль зүйн орчин болон эдийн засгийн хөшүүргийг бүрдүүлэх аргаар тэдний идэвх санаачилгыг дэмжих, сургууль, ажил ологчдын хамтын үйл ажиллагааг бий болгох нь чухал байна.

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call