Abstract
Орчин үеийн хэрэглээний ёс зүйн нэгэн чухал чиглэл бол био ёс зүй бөгөөд хүн төрөлхтний өмнө тулгарч буй бэрхшээл хүндрэлтэй асуудлыг хэрхэн даван туулах арга замыг эрэлхийлдэг болно. Тухайлбал, ургамал амьтны олон янз байдал,анагаах ухааны ёс зүй, био аюулгүй байдал, невро ёс зүй, амьтны эрх, генийн инженерчлэл,үүдэл эс, үр хөврөл шилжүүлэн суулгах, эд эсийн клонинг, бэлгийн цөөнх зэрэг олонасуудлыг нэрлэж болно. Эдгээрээс тус өгүүлэлд амьтныг хамгаалах ёс зүйд (animal ethics)амьтны жам ёсны эрх, түүнийг хэрхэн хамгаалах тухай өргөн хүрээтэй хэлэлцэгдэж буй өнөө үед буддын ёс зүйд уг асуудлыг хэрхэн авч үздэгийг тодруулна. Хүн төрөлхтний соёл,сэтгэлгээний салшгүй нэг хэсэг болсон буддизм нь номлол сургаал, зан үйлээрээ дамжуулан байгаль-хүн хоорондын харилцааг тодорхойлж, чиглүүлж ирсэн байна.Буддын ёс зүйн үзэл нь энэрэн нигүүлсэхүйн зарчим дээр тулгуурлаж, эх болсонзургаан зүйл, хамаг амьтны тусын тулд байж, хорхой шавжаас эхлээд бүх амьтныг хайрлаж хамгаалахыг сургадаг. Монголчуудын дийлэнх олонх нь буддын шашинтай явж ирсэн тул байгаль дэлхий, мал сүрэг, ан амьтнаа хамгаалах сүсэг бишрэлийн уламжлал түүнтэй салшгүй холбоотой хөгжжээ. Буддын ёс зүйн сургаал нь хоосон чанар, шүтэн барилдлага, дахин төрөх, хүч үл хэрэглэх, зовлон, таван сахил, дөрвөн үнэний сургаал,зөв найман зам мөр, дөрвөн цаглашгүй, хэм хэмжээ, буян нүгэл, үйлийн үр, гэгээрэл,нисванис зэрэг ойлголт, үзэл санаанд тулгуурладаг.
Talk to us
Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have
Similar Papers
Disclaimer: All third-party content on this website/platform is and will remain the property of their respective owners and is provided on "as is" basis without any warranties, express or implied. Use of third-party content does not indicate any affiliation, sponsorship with or endorsement by them. Any references to third-party content is to identify the corresponding services and shall be considered fair use under The CopyrightLaw.