Abstract

Монгол улс сүүлийн жилүүдэд шинэ мэдлэгт суурилсан салбаруудыг хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого боловсруулахад ихээхэн анхаарч байна. Монгол иргэнийг бэлтгэхийн тулд чанарын олон шинэчлэлүүдийг боловсролын зорилтыг хангах санхүүжилтийн механизмтай нь уялдуулан боловсруулж, хэрэгжүүлж ирсэн байна.
 Манай улсад газар зүйн онцлог, хүн ам зүйн бүтэц, боловсролын тогтолцооны өмнө тулгамдаж буй асуудал, цаашдын хэрэгцээ шаардлага зэрэг дотоод, гадаад олон хүчин зүйлийг харгалзан үзэж боловсролын салбарын төсвийг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах зэрэг төсвийн процессыг иж бүрнээр нь, үр дүнтэй хэрэгжүүлэх урт хугацааны, тогтвортой бодлого, санхүүгийн удирдлага чухал байна.
 Үүний зэрэгцээ тогтвортой, урт хугацааны санхүүгийн бодлогыг улс болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхүйц боловсролын салбарт мэргэшсэн санхүүгийн удирдлага, хүний нөөц (төрийн санхүүч, эдийн засагч, судлаач)–ийг бэлтгэх, орон нутгийн боловсролын байгууллагуудыг мэргэшсэн хүний нөөцөөр хангах асуудлыг төр бодлогоор дэмжих хэрэгцээ, шаардлага байна.
 Ерөнхий боловсрол нь улсын төсвөөс санхүүждэг ба норматив зардлын жишиг тогтоох үзүүлэлтүүд нь хэд хэдэн удаа шинэчлэгдэж мэдээллийн олдоц хязгаарлагдмал байна. Бид ҮСХ, 1212.mn болон БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дэлгэрэнгүй мэдээлэлд үндэслэсэн болно. Энд боловсролын салбар, тэр дундаа ерөнхий боловсролын төсвийн зардал, санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсвийн урсгал зардлын үзүүлэлтээр, нийгмийн үр нөлөөг макро эдийн засгийн зарим үзүүлэлтээр хэмжээсжүүлж тэдгээрийн харилцан хамаарлыг судалж, дүгнэхдээ сүүлийн 11 жилийн өгөгдөл, мэдээлэлд үндэслэн боловсруулалт хийсэн болно.
 Энэхүү өгүүлэлд ерөнхий боловсролын төсөв болон нийгэм, эдийн засгийн зарим макро үзүүлэлтүүдийн харилцан хамаарлыг тодорхойлсон судалгааны үр дүнгээс танилцуулж байна.

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call