Million tons of waste glass are produced worldwide every year, which creates waste that does not dissolve in the soil and does not decompose in the environment. The composition of glass contains silicon oxide, so it is fully justified to use it as a building material. It is possible to contribute to the development of environmentally friendly, energy efficient and green technologies by finely grinding glass waste and using i in concrete as a partial replacement of cement weight.
 In this study, mix the grade B25 concrete with PC 42.5 Portland cement, colorless and colored waste glass powder, fine and large aggregate were used. This research deals with studying the effect of adding waste glass powder (5-25%) to cement mortar on mechanical properties of concrete. The chemical composition of colorless and colored was determined using the XRF analysis method. A set of tests, including unconfined compressive strength tests, were conducted on samples prepared at curing times of 7, 14, 28, 56, 90 and 180 days.
 The results showed that cement replacement for waste glass up to 20% produced lower compressive strength than that of the control sample at 28 days. But also, it will be increase after 90 days. The micro-silica in the glass product reacts secondary to the calcium oxide hydro silicate compound formed from the cement hydration process to form calcium hydro silicate. Main hydroxyl ions and alkali ions penetrate the surface of micro silica, reducing the amount of free water and increasing the strength of concrete.
 Хаягдал шилийг бетонд ашиглах боломжийн судалгаа
 Хураангуй: Дэлхийн хэмжээнд жил бүр хэдэн сая тонн шилний хаягдал гарч байгаа бөгөөд энэ нь газрын хөрсөнд уусаж шингэдэггүй, байгаль орчинд задардаггүй хог хаягдлыг үүсгэдэг байна. Шилний найрлагад цахиурын исэл агуулагдсан байдаг тул түүнийг барилгын материалд ашиглах бүрэн үндэслэлтэй. Шилний хаягдлыг нарийн нунтаглаж, цементийн жингийн тодорхой хувьд орлуулан бетонд ашигласнаар байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой юм. Судалгааны ажилд МАК-ийн портландцемент (ОРС), цементийн жингийн тодорхой хувьд орлуулах зорилгоор өнгөгүй болон өнгөтэй хаягдал шилний нунтаг, том дүүргэгчээр Орхон аймаг дахь “Дэлт хошуу” ордоос ОТК ХХК-ний үйлдвэрлэсэн 5-10, 10-20мм-ийн ширхэглэлтэй буталсан дайрга, нарийн дүүргэгчээр Дархан “Салхит”-ийн карьерийн /0-5мм/ элсийг сонгон авч В25 ангийн бетон зуурч, бетон сорьцын шахалтын бат бэхийг туршсан болно. Өнгөгүй ба өнгөтэй шилний химийн найрлагыг ХRF анализын аргыг ашиглан тодорхойлов. Туршилтын дүнд цементийн жингийн 20% хүртэл нунтаг шилийг орлуулахад хяналтын бетон сорьцтой харьцуулахад удаан бэхжилттэй болох нь батлагдав. Тухайлбал: 90 хоногийн дараагаас эхлэн 20% хүртэлх бүх найрлагын шахалтын бат бэхийн утга нь төслийн утгадаа хүрэх ба 180 хоног дээр 20% шил агуулсан бетон сорьцын бат бэх бэх 57.5 МПа-д хүрч байна. Шилний найрлага дахь микро цахиурын исэл нь цементийн зуурмагийн гидратацийн процессийн дүнд үүсч байгаа кальцийн ислийн гидраттай харилцан үйлчлэлцэж кальцийн гидросиликат нэгдлүүдийн хоёрдогч гелийг үүсгэнэ. Түүнчлэн гидроксиль ионууд болон шүлтийн ионууд микроцахиурын гадаргууд нэвчиж, чөлөөт усны хэмжээ багасаж, бүтэц нягтрах боломжийг бий болгодог учраас бат бэх нэмэгддэг байна.
 Түлхүүр үг: цахиур, бат бэх, тогтвортой хөгжил, барьцалдах материал
Read full abstract