This study was carried out from 2009 to 2022, conducted in the long-term monitoring research area of the vegetation community in the mountain steppe of Mungunmorit soum, Tov Province. The plants of the community were divided into seven groups based on their life form: shrubs, subshrubs, grasses, perennials, sedges, legumes, annuals, and biennials, and how they depended on four climate parameters: annual and growing season precipitation, air temperature. As a result of the study, the above-ground biomass of the subshrub group was favorably connected to annual precipitation from 2009 to 2022, whereas the above-ground biomass of grass, perennial, annual, and biennial was positively related to growing season precipitation. As a result, when precipitation increases by 1 mm, biomass on the ground grows by 0.0068-0.0391 times. The above-ground biomass of subshrub and grass, on the other hand, is inversely related to the average air temperature during plant growth, with the above-ground biomass decreasing 14.611-41.703 times when the average air temperature rises by 1°C. Our findings revealed that precipitation has a significant impact on the above-ground biomass of subshrubs and grasses.
 Уулын хээрийн Үетэн-алаг өвст бүлгэмдлийн газрын дээрх биомасст хур тунадас, температурын нөлөө
 Хураангуй. Энэхүү судалгаа нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын уулын хээрийн Үетэн-алаг өвст бүлгэмдлийн урт хугацааны мониторинг судалгааны талбайд 2009- 2022 онд хийгдсэн. Тус бүлгэмдлийн ургамлуудыг аж ахуйн бүлгээр нь сөөг, заримдаг сөөгөнцөр, олон наст өвс, үетэн, улалж, буурцагтан ба цөөн наст гэж 7 ангилж жилийн болон ургамал ургалтын хугацааны нийлбэр хур тунадас, агаарын дундаж температур гэсэн 4 цаг агаарын үзүүлэлтээс хэрхэн хамааралтайг шугаман регрессийн анализ ашиглан тодорхойлов. Судалгааны үр дүнд 2009-2022 онд сөөгөнцөр ургамлуудын газрын дээрх биомасс жилийн нийлбэр хур тунадаснаас, харин үетэн, олон наст өвс, цөөн наст ургамлуудын газрын дээрх биомасс нь ургамал ургалтын хугацааны хур тунадаснаас эерэг хамааралтай байсан. Цаашид ургамал ургалтын хугацааны хур тунадас 1 мм-ээр нэмэгдэхэд олон наст өвслөг ургамлуудын газрын дээрх биомасс 0.039298 дахин, ургамал ургалтын хугацааны хур тунадас 1 мм-ээр нэмэгдэхэд олон наст өвслөг ургамлуудын газрын дээрх биомасс 0.039298 дахин, үетэн ургамлуудын газрын дээрх биомасс 0.012055 дахин, цөөн наст ургамлуудын газрын дээрх биомасс 0.039298 дахин, нэмэгдэх нэмэгдэх хандлагатай байна. Харин ургамал ургалтын хугацааны агаарын дундаж температураас заримдаг сөөгөнцөр, үетэн бүлгийн ургамлуудын газрын дээрх биомасс урвуу хамааралтай ба цаашид агаарын дундаж температур 1оС-ээр нэмэгдэхэд газрын дээрх биомасс 14.611-41.703 дахин буурах хандлагатай байна. Үүнээс үзэхэд заримдаг сөөгөнцөр, үетэн ургамлуудын газрын дээрх биомасст хур тунадас чухал нөлөөтэй байгааг харуулж байна.Түлхүүр үгс: Газрын дээрх биомасс, үетэн, заримдаг сөөгөнцөр ургамлууд, хур тунадас, агаарын температур, шугаман хамаарал