Mongolia is a massive, semi-arid country in central Asia that encompasses 1,500,000 km2, with grasslands making up around 75% of the territory. These grasslands have long supported herders and are important for grazing animals. However, one of the most severely impacted ecosystems in the world is the Mongolian rangeland, and approximately 70% of the rangelands have been degraded by biotic and abiotic factors, as well as human activities. Our research focuses on the Khanbogd soum district of the southern Mongolian province of Umnugobi. The Khanbogd soum is occupied by the herds of Nomgon, Javkhlant, Bayn, and Gaviluud. With a total area of 15,150 km2, Khanbogd Soum District is located in the Gobi Desert and is primarily dry due to the low levels of precipitation. 38 monitoring plots in 2014 and 27 monitoring plots in 2015 were sampled from 19 winter camps of the four herder groups. Every 1m along each transect, the plant cover, litter, rocks, gravel, and bare ground were recorded. Inside each 1m2 plot, biomass and plant species were recorded and collected. There were similar grazing pressures at 1,000 m and 2,000 m from the winter camp center in the desert steppe, as shown by the fact that vegetation biomass, cover, and species richness did not differ with increasing distance from the center of the winter camps. In comparison to other plant functional groups, shrubs and grass had higher biomass levels of vegetation. Shrubs are among the plants that may tolerate periods of drought. The lower cover of other plant functional groups may have been caused by a lack of precipitation. ЦӨЛӨРХӨГ ХЭЭРИЙН УРГАМАЛЖИЛТАД МАЛ БЭЛЧЭЭРЛЭЛТИЙН ЭРЧМИЙН НӨЛӨӨ Монгол улс 1,500,116 км2 газар нутагтай ба нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг бэлчээрийн талбай эзэлдэг төв Азийн хагас хуурай бүс нутаг юм. Уг бэлчээрийн нутаг нь эрт дээр үеэс малчдын амьдрал, ахуйг тэтгэж ирсэн бөгөөд таван хошуу малаас гадна зэрлэг амьтад бэлчээрлэх ач холбогдолтой газар юм. Гэсэн хэдий ч Монгол орны бэлчээрийн газар, нутаг нь амьд ба амьгүй хүчин зүйл болон хүний сөрөг үйл ажиллагааны нөлөөгөөр хамгийн их хүчтэй нөлөөлд өртсөн бүс нутаг бөгөөд бэлчээрийн 70 орчим хувь аль хэдийн их болон бага хэмжээгээр доройтсон байна. Тиймээс бид орон нутагт тулгамдаж буй бэлчээр ашиглалт, хамгаалалт ба сайжруулалтыг шийдвэрлэхэд суурь мэдээлэл болох бэлчээрийн мониторингийн тогтолцоо, чадвар чадамжийг бий болгох зорилгоор судалгааны ажил хийж гүйцэтгэлээ. Бидний хийсэн судалгааны газар нь Өмнөговь аймгийн Ханбогд сум ба Номгон, Жавхлант, Баян, Гавилууд багаас бүрдсэн 15150 км2 талбайтай. Байнгын хяналтын цэгийг (plot) өвөлжөөнөөс 1000 м, 2000 м-ийн алслалтайгаар, ижил зовхист, ойролцоо өндөрлөг болон ижил хөрстэй байх шалгуур хангасан цэгүүдийг сонгосон. Цэг тус бүрд 50м*50м трансектийн талбай байгуулан ургамлын бүрхэц, баялаг, биомасс, олон наст ургамлын суурь хоорондын зайн өгөгдөл цуглуулав. Цөлөрхөг хээрийн бэлчээрийн ургамлын бүрхэц, зүйлийн баялаг, болон олон наст ургамлын суурь хоорондын зай зэрэг үзүүлэлтүүдэд өвөлжөөнөөс бэлчээрийн градиентийн дагуу 1000 болон 2000 метрийн зайд ялгаа ажиглагдсангүй. Сөөгийн бүрхэц бусад ургамлын аж ахуйн бүлгүүдээс илүү бүрхэцтэй байв. Монгол улс 1,500,116 км2 газар нутагтай ба нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг бэлчээрийн талбай эзэлдэг төв Азийн хагас хуурай бүс нутаг юм. Уг бэлчээрийн нутаг нь эрт дээр үеэс малчдын амьдрал, ахуйг тэтгэж ирсэн бөгөөд таван хошуу малаас гадна зэрлэг амьтад бэлчээрлэх ач холбогдолтой газар юм. Гэсэн хэдий ч Монгол орны бэлчээрийн газар, нутаг нь амьд ба амьгүй хүчин зүйл болон хүний сөрөг үйл ажиллагааны нөлөөгөөр хамгийн их хүчтэй нөлөөлд өртсөн бүс нутаг бөгөөд бэлчээрийн 70 орчим хувь аль хэдийн их болон бага хэмжээгээр доройтсон байна. Тиймээс бид орон нутагт тулгамдаж буй бэлчээр ашиглалт, хамгаалалт ба сайжруулалтыг шийдвэрлэхэд суурь мэдээлэл болох бэлчээрийн мониторингийн тогтолцоо, чадвар чадамжийг бий болгох зорилгоор судалгааны ажил хийж гүйцэтгэлээ. Бидний хийсэн судалгааны газар нь Өмнөговь аймгийн Ханбогд сум ба Номгон, Жавхлант, Баян, Гавилууд багаас бүрдсэн 15150 км2 талбайтай. Байнгын хяналтын цэгийг (plot) өвөлжөөнөөс 1000 м, 2000 м-ийн алслалтайгаар, ижил зовхист, ойролцоо өндөрлөг болон ижил хөрстэй байх шалгуур хангасан цэгүүдийг сонгосон. Цэг тус бүрд 50м*50м трансектийн талбай байгуулан ургамлын бүрхэц, баялаг, биомасс, олон наст ургамлын суурь хоорондын зайн өгөгдөл цуглуулав. Цөлөрхөг хээрийн бэлчээрийн ургамлын бүрхэц, зүйлийн баялаг, болон олон наст ургамлын суурь хоорондын зай зэрэг үзүүлэлтүүдэд өвөлжөөнөөс бэлчээрийн градиентийн дагуу 1000 болон 2000 метрийн зайд ялгаа ажиглагдсангүй. Сөөгийн бүрхэц бусад ургамлын аж ахуйн бүлгүүдээс илүү бүрхэцтэй байв. Түлхүүр үгс: ургамлын параметр, тэнцвэрт бус бүлгэмдэл, бэлчээрийн ургамалжил
Read full abstract