Abstract

In this article, we tried to discuss on the ideological background that “Mongolia was part of China (中国)”. This idea is repeated in the academic publications about contemporary Mongolian history in the Peoples’ Republic of China. According to the first principle “Nationalism” of the “Three Principles of the People” by Sun Yat-sen (Sun Zhongshan), mongolians are one of five nations in China (中国). But, this idea doesn’t correspond with the real conditions of Mongolian and Chinese (中国)history. Chinese historians’ conception of the term of China (中国) as Qing dinasty (清朝) was one of main causes of historical misunderstanding between Mongolian and Chinese historians.
 Монголын орчин үеийн түүхийн талаар БНХАУ-ын түүхчдийн баримталж буй үндэстний зарчмыг шүүмжлэх нь
 Хураангуй: Энэхүү өгүүлэлд БНХАУ дахь Монголын орчин үеийн түүхийн талаар нийтлэгдсэн бүтээлүүдэд олонтаа давтагддаг “Монгол бол Дундад улсын алдагдсан нутаг юм” хэмээх үзлийн онолын үндсийг хөндөхийг оролдов. Сунь Ятсений “Ардын гурван зарчимд” буй таван үндэстний бүгд найрамдах улсын тухай ойлголт нь Монгол улсыг Хятадын(中国)алдагдсан нутаг хэмээн үзэхэд хятадын түүхчдийг хүргэжээ. Орчин үеийн түүхийг судалж буй хятадын түүхчид ийнхүү Хятад(中国)хэмээх ойлголтыг манжийн Чин улсын хэмжээнд буцаан хэрэглэж буй явдал нь Монгол, Хятадын түүхийн салбар дахь үл ойлголцлын шалтгаан болж байна.
 Түлхүүр үгc: Монгол улс, Хятад улс, Ардын гурван зарчим

Highlights

  • we tried to discuss on the ideological background

  • This idea is repeated in the academic publications about contemporary Mongolian history

  • this idea doesn't correspond with the real conditions

Read more

Summary

Хожуу Түрэгийн хаант улсын

Культегиний гэрэлт хөшөөний хятад бичээст буй хятад(中国) гэдэг үг мөн адил ямар нэг эргэлзээгүйгээр тухайн үед Цагаан хэрмийн өмнө оршиж байсан хятадын Тан улсыг заадаг. Бичээсийн 2 дахь мөрөнд буй “[Танай дээдэс] уг нутаг нь хятад, умардын тал нутгийг зорьсон” гэсэн утгатай “首自中国,雄飞北荒”17 гэсэн өгүүлбэрт буй “хятад - 中国”. Нь хятадын Тан улсыг, “умардын тал нутаг – 北荒” нь өнөөгийн Монголын нутгийг тус тус зааж буй бөгөөд “. Түрэгийн хаант улсын оршин тогтнож байсан өнөөгийн монгол газрыг хятадаас тусдаа, хятадын хил хязгаарт үл харъяалагдах алс холын тал нутаг болохыг тэмдэглэн үлдээсэн баримт мөн. Манжийн Чин улсын үед ч хятад мужуудын газар нутаг умард зүгт Цагаан хэрмээр хязгаарлагддаг, өөрсдийгөө хятад хүн гэсэн утгатай 汉人,中国人 гэж ухамсарладаг, хань хэлээр(汉语)ярьдаг, дотроо умард газар ба өмнөд газар(北方,南方) хэмээн хуваагддаг 18 мужаас бүрдэх хятад газар (汉地)хэмээх ерөнхий нэртэй байсан бөгөөд товчхондоо хятад нь хятад хэвээр цаг үе байв. Иймээс манжийн Чин улсын сүүл үед хятадууд 中国 人 гэхээс илүүтэй хань хүн(汉人) гэдэг ойлголтыг илүү түгээмэл хэрэглэх болж, ялангуяа манжийн дарлалыг эсэргүүцэж байх үедээ хань үндэстний хятад улсыг байгуулах явдлыг уриа болгон дэвшүүлэх болжээ

ХХ зууны эхэнд доктор Сунь
Ашигласан материал
Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call