Abstract

Afro-Asian countries liberated from colonialism by the end of the WWII became a new factor in international relations. Most of them sought to establish a peaceful co-existence with other countries. Pancha-Shila five principles have been first proclaimed by India and China in 1954. These five principles proclaimed respect for sovereignty and territorial integrity, mutual non-aggression, equal and mutual usefulness, peaceful coexistence. The Bandung Conference of 29 Asian and African countries held in Indonesia in April 1955 was a significant event in international relations. It proclaimed famous 10 Bandung principles which were embraced by the Mongolian People’s Republic enthusiastically.
 Бандунгийн бага хурал ба БНМАУ Ази, Африкийн орнуудтай харилцах цонх нээсэн нь (1955-1961)
 Хураангуй: Дэлхийн II дайны дараа колончлолоос чөлөөлөгдөж биеэ даасан улс байгуулсан Ази, Африкийн орнууд олон улсын харилцааны шинэ хүчин зүйл болсон билээ. Тэдгээр улс орнуудын дийлэнх нь бусад улс оронтой энх тайвнаар зэрэгцэн орших үндсэн дээр харилцахыг эрмэлзэж байлаа. Энэ эрмэлзэл нь 1954 онд БНХАУ, БНЭУ-ын хоорондын харилцаанд тунхагласан Панча-Шила хэмээх таван зарчимд тусгалаа олов. Энэхүү таван зарчим нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал ба суверенитетийг хүндэтгэх, харилцан үл довтлолцох, эрх тэгш харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зэрэг болно. 1955 оны 4 дүгээр сард Индонезийн Бандунг хотод хуралдсан Ази, Африкийн 29 орны Бага хурал олон улсын харилцааны түүхэнд онцгой байр суурийг эзэлдэг. Дэлхийн хүн амын талаас илүү нь оршин суудаг Ази, Африк хоёр тивийн Төр засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд нар анх удаа хуран цугларч, дэлхийн улс төрд хоёр тивийн орнуудын гүйцэтгэх үүрэг, шинэ колоничлолын эсрэг, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүний эрх ба өөрөө засан тохинох эрхийг хэрэгжүүлэх, улс хоорондын харилцаанд баримтлах Бандунгийн 10 зарчим зэргийг хэлэлцэн тохирч чадсан нь дэлхийн геополитикт тун содон сонин үйл явдал болсон билээ. Панча-Шила ба Бандунгийн 10 зарчмыг дэлхийн олон улс орон, түүн дотор БНМАУ ч талархалтай хүлээн авсан юм.
 Түлхүүр үгс: Бандунгийн бага хурал, Ази, Африкийн орнууд, энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчим, 10 зарчим, БНМАУ-ын энх тайванч бодлого.

Highlights

  • Afro-Asian countries liberated from colonialism by the end of the WWII became a new factor in international relations

  • The Bandung Conference of 29 Asian and African countries held in Indonesia in April 1955 was a significant event in international relations

  • The Bandung conference and the MPR opens new window towards Afro-Asian countries

Read more

Summary

ОЛОН УЛС СУДЛАЛ

1949 оноос эхлэн БНМАУ социалист бусад орны хамт дэлхийн энх тайвны талынхны олон улсын их хурал хуралдуулах тэмцэлд нэгдсэн байна. 1949 онд Парис, Прагад болсон энх тайвны талынхны анхдугаар их хуралд Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын олон нийтийн төлөөлөгчид оролцож, энх тайвны төлөө социалист орнуудын үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэмэрлэжээ. Энх тайвны талынхны Монголын их хурал 1950 оны 10 дугаар сарын 11-нд нээгдэж, “Монголын ард түмэн шинэ дайн өдөөгчдийн эсрэг, энх тайвны төлөө тэмцэлд” гэсэн илтгэлийг Б.Ширэндэв тавьж, тус их хурлаас Варшавт болох дэлхий дахины II их хуралд очих төлөөлөгчөөр. Варшавт 1950 оны 11 дүгээр сард болсон энх тайвны талынхны дэлхий дахины II их хуралд Б.Ширэндэв тэргүүтэй Монголын олон нийтийн төлөөлөгчид оролцож, үг хэлснээс гадна дэлхий дахины ард түмэнд хандан гаргасан тунхагт нэгджээ. Номхон далайн орнуудын бага хурал 1952 оны 10 дугаар сарын 3-нд Бээжин хотноо нээлтээ хийж, нийт 53 орны төлөөлөгчид, Энх тайвны дэлхий дахины Зөвлөлийнхөн оролцсон бөгөөд БНМАУ-аас Б.Ширэндэв, М.Дүгэрсүрэн, зохиолч Ч.Лодойдамба, эмч Дуламжав нарын хүмүүс оролцжээ.[3]. Кайрт мөн оны 12 дугаар сард болсон бага хуралд Б.Ширэндэв нарын төлөөлөгчдийг оролцуулсан байна.

Бандунгт хийх
Ерөнхий нарийн бичгийн дарга
Монголын Засгийн газраас
Ашигласан материал
Full Text
Paper version not known

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call