Abstract

We conducted a baseline assessment of management effectiveness in the state and local protected areas, where Phase 1 of the Biodiversity and Adaptation to Climate Change Project was implemented, using the “Management Effectiveness Tracking Tool” (METT), approved by Order No. A/374 of the Minister of Environment and Tourism on October 1, 2018. The assessment involved more than 50 percent of stakeholder representation and was conducted with Protected Area (PA) managers, experts, and rangers. Management efficiency of the PAs in the western region increased to 67.08% in 2016, 70.32% in 2018, and 80.30% in 2021. The key values of PAs varied, however, the state of key values was improved due to the annual increase in management efficiency of PAs. In addition, improved efficiency of resource management of the protection administration, regularity of the control and monitoring studies carried out by the rangers, and increasing training and publicity for the public had an impact on the improvement of the state of key values. However, it was observed that the conservation of the key values was also likely affected by nature and climate change.
 Баруун бүсийн ТХГН-ын менежментийн үр ашигт байдлын үнэлгээ
 ХУРААНГУЙ
 Бид менежментийн үр ашигт байдлын суурь мэдээлэл бүрдүүлэх үнэлгээг БОАЖ-ын Сайдын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/374 тоот тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигт байдлын үнэлгээний аргачлал”-ыг ашиглан БОЯБХУАӨДЗ төслийн 1-р үе шат хэрэгжсэн улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газруудад хийж гүйцэтгэв. Үнэлгээнд тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) удирдлага, мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид болон 50 хувиас доошгүй хувийг хамруулав. Үнэлгээнд хамрагдсан баруун бүсийн ТХГН-уудын менежментийн үр ашигт байдал 2016 онд 67.08%, 2018 онд 70.32%, 2021 онд 80.30% болж нэмэгдсэн байв. ТХГН-ийн үнэт зүйлсүүд адилгүй боловч ТХГН-уудын менежментийн үр ашигт байдал жил бүр өсөж хамгааллын үнэт зүйлсийн төлөв байдал ч мөн сайжирсан үзүүлэлттэй байна. Мөн хамгаалалтын захиргааны нөөц боломжийн менежментийн үр ашигт байдал сайжирсан, байгаль хамгаалагчийн хяналт, мониторинг судалгаа тогтмол хийгдэж, иргэд, олон нийтэд хандах сургалт, сурталчилгаа нэмэгдсэн нь хамгааллын үнэт зүйлийн төлөв байдал сайжрахад нөлөөлж байна. Гэвч хамгааллын үнэт зүйлс бэлчээрт байгаль, цаг уурын өөрчлөлт анхаарал татахуйцаар нөлөөлж байгааг үнэлгээний дүнгээс харагдаж байна.
 Түлхүүр үгс: Менежментийн үр ашигт байдлын үнэлгээ, Тусгай хамгаалалттай газар нутаг, Баруун бүс, Төлөв байдал, Хамгаалах үнэт зүйл

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call