Abstract


 Undoubtedly, France is a country that has been shaping the school of diplomacy, institutional structure, terminology and diplomatic ranks in modern diplomacy. Diplomacy and the diplomatic service in France have an immense historical tradition, alongside it, having a large impact on development in diplomacy, not only in European states but also, throughout the world. Since the establishment of the diplomatic service, French governments prioritized their diplomatic service, strived to improve, develop it further; in addition, they extensively trained their diplomats, continuing to enhance their competencies According to theories, concepts and records of diplomacy researchers and historians, France established the foundation of modern diplomacy, its tactics and implementation; furthermore French language replaced Latin in the field of international relations, making French the main language of diplomacy from the 18th century to the present day. In this article author aims to review the contribution of the French diplomatic school to modern diplomacy and its historical impact.
 Орчин үеийн дипломат ажиллагаанд үзүүлсэн Францын нөлөө
 Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулав.
 Хураангуй: Орчин үеийн дипломат ажиллагааны дэг сургууль, нэр томъёо, бүтэц зохион байгуулалт, ахлах дараалал зэргийг тодорхойлж ирсэн улс бол яах аргагүй Франц юм. Францын дипломат ажиллагаа, дипломат алба нь асар их түүхэн уламжлалтайн зэрэгцээ бусад улс төдийгүй дэлхийн дипломатын хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн байдаг. Дипломат алба нь үүсгэн байгуулагдсан цаг үеэс хойш Францын үе үеийн төр засаг дипломат албаныхаа бүтэц зохион байгуулалтад ихээхэн ач холбогдол өгч, түүнийг хөгжүүлэх, үйл ажиллагааг нь илүү боловсронгуй болгох тал дээр анхаарч, дипломатчдыг бэлтгэн сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг эрчимтэйгээр явуулж иржээ. Дипломат ажиллагааны судлаач, түүхч мэргэдийн дэвшүүлсэн онол, үзэл баримтлал, тэмдэглэл зэргээс үзэхэд орчин цагийн дипломат ажиллагааны хэв маяг, түүнийг эрхлэн явуулах арга ухаан, шинжлэх ухааны үндэс суурь нь Францаас гаралтай төдийгүй 18-р зууны үеэс эхлэн франц хэл латин хэлийг шахан олон улсын харилцаа, дипломат ажиллагааны салбарт голлох хэл болсоор өнөөдрийг хүрсэн билээ.
 Энэхүү судалгааны өгүүллээрээ Францын дипломатын дэг сургуулийн орчин цагийн дипломат ажиллагаанд оруулсан хувь нэмэр болон үзүүлсэн түүхэн нөлөөг судлаж үнэлэлт дүгнэлт өгөхийг зорьлоо.
 Түлхүүр үгс: Орчин үеийн дипломат ажиллагаа, дипломат алба, Францын дипломат ажиллагаа

Highlights

  • a country that has been shaping the school of diplomacy

  • enhance their competencies According to theories

  • France established the foundation of modern diplomacy

Read more

Summary

Орчин үеийн дипломат ажиллагаанд үзүүлсэн Францын нөлөө

Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулав. Пүрэвдоржийн Мягмардорж ХИС-ийн Олон улс, нийгэм судлалын тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D.). Дипломат алба нь асар их түүхэн уламжлалтайн зэрэгцээ бусад улс төдийгүй дэлхийн дипломатын хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн байдаг. Орчин үеийн дипломат ажиллагааны нэр томъёо, ахлах дараалал, дипломат албаны төвийн болон хилийн чанад дахь байгууллагын бүтэц зохион байгуулалт, мөн дипломат ёслолын дэг жаягийг тодорхойлж байгаа улс бол яах аргагүй Франц юм. Тухайлбал: Германы эрдэмтэн, дипломатын түүх судлаач Р.Заллет “Францын Гадаад Хэргийн Яам болон дипломат алба нь зуун зууны гайхамшигт түүхтэй ба өөр нэг ч улс дипломатын салбарт энэ улстай өрсөлдөхүйц түүхэн уламжлал үгүй юм”[3] гэсэн бол Францын ерөнхийлөгч асан Жак Ширак “21-р зуунд Францын олон улсын тавцан дахь байр суурь, алдар нэр нь орчин цагийн хөгжингүй улс хэмээх нэр хүндээс гадна гадаад бодлого, дипломат ажиллагааны уламжлал, залгамж шинж чанарт тулгуурлах болно” хэмээн хэлсэн байдаг.[4]. Иймээс Францын дипломат ажиллагаа, дипломат албаны уламжлалын талаар түүхэн судалгаа хийж орчин цагийн дипломат ажиллагаанд яг ямар хувь нэмэр оруулсан талаар, түүхэн нөлөө нь юу байсан талаар судлаж тодруулах нь энэхүү ажлын үндсэн зорилго юм

Үндсэн хэсэг
Гэсэн хэдий ч Кардинал
Францын хувьсгал болон
Тэдний боловсруулсан үзэл баримтлал
Ашигласан материал
Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call