Abstract

Утга, үүрэг, хэлзүйн хэлбэрээрээ ондоо үгсийг хэлзүйн болон утгын талаар шууд холбоонд оруулан, хэлзүйн тодорхой арга хэрэглүүрээр холбож, харьцааны утга илтгэхийг захируулах холбоо гэдэг. Хятад хэлний захируулах холбооны үндсэн шинж нь хоёр бүрэлдүүлэгчийн нэг нь голлон захирч, нөгөө нь дагалдан захирагдаж, дагуул +цөм, цөм +дагуул гэсэн бүтэц байрлалд орж холбогдсон байна. Харин залгамал бүтэцтэй монгол хэлний хувьд өгүүлбэрийн үгсийг захируулан холбохдоо цөм үгэнд баруун гарын дүрмээр дагуул өгөх байдлаар дэлгэрүүлж хэлхдэг журамтай билээ. Тусгайлаг бүтэцтэй хятад хэлний хувьд үгс хэлбэрийн хувьд хувирдаггүй тул эрхшээн захируулах харьцааны утгыг үгийн байрлал болон хэлзүйн үүрэг бүхий хийсвэр үгийг хэрэглэх хэлзүйн задлаг аргаар илэрхийлнэ. Захируулах холбоог хоёр бүрэлдүүлэгч өөр хоорондын харьцааны утгад тулгуурлан ангилах бөгөөд уг өгүүлэлд язгуур хэл болох хятад хэл болон залгамал бүтэцтэй монгол хэлний жишээн дээр харьцуулан жишихийг зорьлоо.

Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call