Abstract

“Tavantolgoi” deposit coal was activated with heated steam at temperature of 850oC for 180 minutes. Activated coal modified with aminopropyltriehoxylsilane-3 (APTES) to produce an adsorbent material for removal of Cr (VI) from aqueoussolution. The adsorption properties of chemically modified coal have been investigated under various adsorption parameters such solution pH, contact time, temperature and mass of adsorbent in order to maximize metal recovery. And thermodynamic and isotherm model parameters of the process were estimated. Optimal adsorption parameters were determined as pH=3, temperature 55оC, contact time 240 minutes and maximum adsorption capacity 12.03 mg/g. Adsorption isotherm followed Freundlich isotherm model and thermodynamic parameters calculated as ΔGо= -16.435 kJ/mol, ΔHо= 7.855 kJ/mol, and ΔSо=78.768 J/mol∙K. Therefore, activated coal modified with aminoprophylthriehoxylsilane – 3 can be used as adsorbent for removal of Cr (VI) from aqueous solution.
 3-аминопропилтритоксисиланаар модификацид оруулсан идэвхжүүлсэн нүүрсний хром (VI)-ыг шингээх идэвхийн судалгаа
 Хураангуй: Тавантолгойн чулуун нүүрсний ордын 8-р амны нүүрсийг 240 минутын турш 850оС температурт усны уураар идэвхжүүлж 3-аминопропилтритоксисилан (3-АПТС)-аар модификацид оруулан шингээгч материал гаргав. Гарган авсан шингээгч материалын усан уусмал дахь хром (VI) ионыг шингээх идэвхийг уусмалын орчин, температур, шингээлтийн хугацаа болон шингээгч материалын жингээс хамааруулан судалсан. Туршилтаар шингээгч материалын хром (VI) шингээх оновчтой орчин рН=3, шингээлтийн хугацаа 240 мин, температур 55оС ба шингээлтийн багтаамж нь 12.03 мг/г болохыг тогтоов. Шингээлтийн процесс нь Фрейндлихийн изотерм загварын дагуу явагдаж буй бөгөөд шингээгч материалын Cr(VI) ионыг шингээх процессын термодинамик үзүүлэлтүүдийг тооцоолоход Гиббсийн энерги ΔGо=-16.435 кЖ/моль, энтальпийн өөрчлөлт ΔHо=7.855 кЖ/моль, энтропийн өөрчлөлт ΔSо=78.768 Ж/моль∙К байна. Иймд 3-аминопропилтритоксисиланаар модификацид оруулсан идэвхжүүлсэн нүүрснийг усан уусмалаас Cr(VI) ялгах шингээгч материалаар ашиглах боломжтой гэж үзэж байна.
 Түлхүүр үг: Идэвхжүүлсэн нүүрс, 3-аминопропилтритоксисиланий модификаци, шингээлт, хүнд металл, хром (VI), изотерм

Highlights

  • Иймд шингээгч материалын хром шингээх процесс нь Фрейндлихийн изотермийн загвараар явагдсан буюу олон үет адсорбцийн процесс болохыг батлаж байна

  • Хром шингээх процессын термодинамкийн параметрүүд болох ΔGо сөрөг утгатай байгаа нь процесс өөрөө аяндаа явагдах шинжтэй, ΔHо-ийн утга эерэг байгаа нь шингээлтийн процесс эндотерм процесс болохыг, ΔSо-ийн утга эерэг байгаа нь шингэн ба хатуу фазуудын зааг дээрх жижиг хэсгийн хөдөлгөөн эмх замбараагүй шинжтэйг нотолно

Read more

Summary

Introduction

Гарган авсан шингээгч материалын усан уусмал дахь хром (VI) ионыг шингээх идэвхийг уусмалын орчин, температур, шингээлтийн хугацаа болон шингээгч материалын жингээс хамааруулан судалсан. Туршилтаар шингээгч материалын хром (VI) шингээх оновчтой орчин рН=3, шингээлтийн хугацаа 240 мин, температур 55оС ба шингээлтийн багтаамж нь 12.03 мг/г болохыг тогтоов. Шингээлтийн процесс нь Фрейндлихийн изотерм загварын дагуу явагдаж буй бөгөөд шингээгч материалын Cr(VI) ионыг шингээх процессын термодинамик үзүүлэлтүүдийг тооцоолоход Гиббсийн энерги ΔGо=-16.435 кЖ/моль, энтальпийн өөрчлөлт ΔHо=7.855 кЖ/моль, энтропийн өөрчлөлт ΔSо=78.768 Ж/моль∙К байна.

Results
Conclusion
Full Text
Paper version not known

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call

Disclaimer: All third-party content on this website/platform is and will remain the property of their respective owners and is provided on "as is" basis without any warranties, express or implied. Use of third-party content does not indicate any affiliation, sponsorship with or endorsement by them. Any references to third-party content is to identify the corresponding services and shall be considered fair use under The CopyrightLaw.