Abstract

In order to classify morphology and morphogenetic features of Mongolian eastern region, it is based on the field study measurements, high accurate digital elevation model (DEM), large scale topographical map and targeted to use mapping methodology on chosen territory. We have used geomorphological mapping traditional method and modern advanced technology for this study. As a result, we have received more precise results. According to describing of Mechislav Klimaschewski: Geomorphological map must include appearance, size, origin, age, location of morphology, some information of boundaries between them, also morphometry, morphography, morphogenetic and morph chronical information. As a result of this study, we have mapped geomorphological map based on principle of morphogenetic. This map is consists of 4 groups, 12 features, 58 sub features of origin, and map legends are imaged by map symbols and different colors. Depending on map scale, some morphological features which are impossible to denote are denoted by point and line symbols.

Highlights

  • Геоморфологийн шинжлэх ухаан нь газрын гадаргын дотоод болон гадаад хүчний үйл явцуудыг судалдаг бөгөөд хамгийн гол нь газрын гадаргын гарал үүсэл, нас, хотгор гүдгэрийн бүтэц, хэлбэр дүрс, гадаргыг өөрчлөгч орчин үеийн үйл явцуудыг судалдаг геологи-газарзүйн завсарын шинжлэх ухаан юм [14]

  • Уг суурь зургуудад ЗХУын Шинжлэх Ухааны Академи, БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэд, судлаачдын хамтарсан Геологийн хээрийн судалгаа шинжилгээний дүнд зохиогдсон 1:1500000 масштабтай “Монгол орны геоморфологийн зураг”, Монгол улсын үндэсний атласын 1:3200000 1990 он, 1:5000000 масштаб бүхий “Монгол орны геоморфологийн зураг”, ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн фондод хадгалагдаж буй эрдэм шинжилгээний сэдэвт ажил, төслийн хүрээнд зохиогдсон дунд болон бага масштабтай геоморфологийн зургууд, эдгээрээс гадна Газрын харилцаа геодези зурагзүйн газрын фондод хадгалагдаж буй геологийн эрэл хайгуул, геологийн зураглалын ажлын хүрээнд зохиогдсон төрөл бүрийн масштабтай геологи, геоморфологийн зургууд болон бусад судалгааны материалуудыг эх сурвалж болгон ашигласан болно

  • This map is consists of 4 groups, 12 features, 58 sub features of origin, and map legends are imaged by map symbols and different colors

Read more

Summary

ДУНД МАСШТАБЫН ГЕОМОРФОЛОГИЙН ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ АРГАЗҮЙН АСУУДАЛД

Геоморфологийн шинжлэх ухаан нь газрын гадаргын дотоод (эндоген) болон гадаад (экзоген) хүчний үйл явцуудыг судалдаг бөгөөд хамгийн гол нь газрын гадаргын гарал үүсэл, нас, хотгор гүдгэрийн бүтэц, хэлбэр дүрс, гадаргыг өөрчлөгч орчин үеийн үйл явцуудыг судалдаг геологи-газарзүйн завсарын шинжлэх ухаан юм [14]. Манай оронд өнөөг хүртэл уламжлагдан ирсэн голлох геоморфологийн үзэл баримтлал нь ОХУын геоморфологийн онол, судалгаатай салшгүй холбоотой бөгөөд 1960-аад оноос хойш үндэсний газарзүйчид бий болсноор өнөөг хүртэл тасралтгүй, судалгааны чиглэл нь нарийсан хөгжиж байгаа хэдий ч онолын болон зураглалын зарим дэвшилтэт аргуудаас ихээхэн хоцорсон байдал ажиглагддаж байгаа учир геоморфологийн судалгаа, морфогенетик хэв шинжийн зураглалын агуулгыг баяжуулж, өнөөгийн судалгааны арга, аргачлалд тулгуурлан шинэлэг аргазүй боловсруулах шаардлага ихээхэн тулгарч байна. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд геоморфологийн зураглалын шинэ систем үүсгэх асуудал хурцаар тавигдаж байгаа бөгөөд Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-д тулгуурласан орчин үеийн геоморфологийн зураглалын аргазүйг уламжлалт геоморфологийн зураг боловсруулах аргазүйтэй хослуулан нарийвчилсан геоморфологийн зураглалын шинэ систем үүсгэхэд чиглэгдэж байна [16]. Геоморфологийн дунд масштабын зураг боловсруулах ажлын хүрээнд бид өмнө хийгдсэн дунд болон бага масштабын геологи, геоморфологийн зураг болон өмнөх судалгааны ажлууд, зураглалын орчин үеийн аргазүйг уламжлалт аргазүйтэй хослуулан хээрийн судалгааны хэмжилт материал дээр тулгуурлан дээрх мэдээнүүдийг нэгтгэж, харьцуулснаар 1:500000 масштабтай геоморфологийн зураг зохиосон. Түлхүүр үгс: Монгол орны зүүн бүс, геоморфологийн зураг, морфогенетик хэвшинж, морфометрийн ангилал;

Proceedings of the Mongolian Academy of Sciences
Геоморфологийн зураг зохиох асуудал
НОМ ЗҮЙ
Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call