Abstract

Mongolian and Germany joint expedition start­ed research excavation at the “Tulbur-16” Pa­leolithic site in 2012. The excavation covered totally 5 sq.m. In the result of the excavation, there stratigraphic has seven layers and 3664 stone tools are found. The knapping technique of some of the findings are similar to findings from lower layers of Tulbur-4 and Tulbur-15 sites. This result is definitelly indicating that this site belongs to Upper Paleolithic and it is representing that ancient human were settled in this region for longer period: from early to finality of Upper Paleolithic.

Highlights

  • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Төлбөрийн голын хөндийгөөс анх 1975 онд Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсгийн судалгааны ангийнхан цөөн тооны чулуун зэвсэг түүвэрлэн цуглуулсан ажээ [Цэвээндорж., 1975]

  • The knapping technique of some of the findings are similar to findings from lower layers of Tulbur-4 and Tulbur-15 sites

  • This result is definitelly indicating that this site belongs to Upper Paleolithic and it is representing that ancient human were settled in this region for longer period: from early to finality of Upper Paleolithic

Read more

Summary

СУДАЛГААНЫ УРЬДЧИЛСАН ҮР ДҮН

Б.Гүнчинсүрэн[1], Ц.Болорбат[2], Н.Звинс[3 1, 2] ШУА, Археологийн хүрээлэн, 3 Max-Planck Institute, Germany. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Төлбөрийн голын хөндийгөөс анх 1975 онд Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсгийн судалгааны ангийнхан цөөн тооны чулуун зэвсэг түүвэрлэн цуглуулсан ажээ [Цэвээндорж., 1975]. Монгол-Оросын хамтарсан хээрийн шинжилгээний анги нь “Төв Монголын чулуун зэвсгийн үе” төслийн хүрээнд 2002 онд Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл хийсэн хайгуул судалгааны явцад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт орших Төлбөрийн голын хөндийд нарийвчилсан явган хайгуул хийж, чулуун зэвсгийн 14 суурин илрүүлж, 1000 орчим чулуун зэвсгийн олдвор түүвэрлэн цуглуулсан юм. 2004-2006 оны хооронд МонголОросын хамтарсан хээрийн шинжилгээний ангийнхан Төлбөр-4 палеолитын дурсгалт газарт нийт 67 м2 талбайд малтлага судалгааг гүйцэтгэж, нийт 25907 ш чулуун зэвсгийн олдвор олж илрүүлсэн юм [Деревянко, Олсен, Цэвээндорж и др., 2005; Деревянко, Зенин и др., 2006; Деревянко, Цэвээндорж, Цэрэндагва нар., 2006]. Төлбөр-15 дурсгалт газрын 7-р давхаргаас илэрсэн тэмээн хяруулын өндөгний хальсанд хийсэн он цаг тогтоох радиокарбоны шинжилгээгээр 29.150±320 (АА84138, АНУ) жилийн тэртээд, 5-р давхаргаас илэрсэн тэмээн хяруулын өндөгний хальсанд хийсэн радиокарбоны шинжилгээгээр 28.4600±3110 (АА84137, АНУ) жилийн тэртээд, 4-р давхаргаас илэрсэн тэмээн хяруулын өндөгний хальсанд хийсэн радиокарбоны шинжилгээгээр 14.820±70 (Beta263745, АНУ) жилийн тэртээд, мөн

Proceedings of the Mongolian Academy of Sciences
Ашигласан бүтээлийн жагсаалт
Full Text
Published version (Free)

Talk to us

Join us for a 30 min session where you can share your feedback and ask us any queries you have

Schedule a call