Year
Publisher
Journal
1
Institution
Institution Country
Publication Type
Field Of Study
Topics
Open Access
Language
Filter 1
Year
Publisher
Journal
1
Institution
Institution Country
Publication Type
Field Of Study
Topics
Open Access
Language
Filter 1
Export
Sort by: Relevance
Object-based classification of indices derived from optical and radar datasets

Since the launch of the European Space Agency’s Sentinel-1 radar and Sentinel-2 optical satellites, high-resolution multisource datasets have widely been used for land cover classification and other thematic research. The aim of this study was to segment 4 different indices derived from Sentinel-1 and 2 satellite datasets using multisolution and quadtree methods, classify the land cover of the selected area using an object-based classification method, and make a comparison. As a test site, the northwestern part of Khuvsgul Lake was selected, and integrated images acquired from Sentinel-1 and 2 satellites in June 2022 were analyzed. According to the results, the overall accuracy of the classification based on the quadtree segmentation was 99.71%, while the overall accuracy of the classification based on the multisolution segmentation was 98.80%. This finding indicates that using the quadtree method provides better results in determining the land cover types of the selected area. Оптикийн ба радарын мэдээнээс тооцсон индексүүдийг ашиглан объектод суурилсан ангиллын аргаар газрын бүрхэвчийг ангилах ХУРААНГУЙ: Европын сансрын агентлаг Sentinel-1 радарын болон Sentinel-2 оптикийн дагуулуудыг хөөргөсөн цагаас эхлэн оронзайн өндөр шийд бүхий нийлмэл мэдээг газрын бүрхэвчийн ангилал болон бусад сэдэвчилсэн судалгаанд өргөнөөр ашиглаж байна. Судалгааны талбайгаар Хөвсгөл нуурын баруун хойд хэсгийг сонгосон бөгөөд дүн шинжилгээнд Sentinel-1, 2 дагуулаас 2022 оны 6-р сард хүлээн авсан мэдээг ашиглав. Энэхүү судалгааны зорилго нь Sentinel-1, 2 дагуулын мэдээг ашиглан тооцоолсон 4 төрлийн индексийг олон шийдэт, куодтри гэсэн 2 өөр аргаар сигментлэн, улмаар сонгосон нутгийн газрын бүрхэвчийг объектод суурилсан ангиллын аргаар ангилж, харьцуулсан дүгнэлтийг хийхэд оршино. Судалгааны хүрээнд, ургамлын нормчилсон дундаж индекс, ургамлын хөрснөөс ялгасан индекс, усны нормчилсон дундаж индекс болон радарын мэдээний туйлшралуудын харьцааг ашиглан ой, ногоон ургамал, халцгай газар, ус гэсэн ангид ангилал хийхийн тулд объектод суурилсан ангиллын аргыг дэвшүүлсэн бөгөөд холимог ангиудыг ялгах зорилгоор янз бүрийн дүрмийг зохиосон болно. Дүрмийн сан нь сонгосон анги тус бүрд тохирсон нөхцөлийг тодорхойлсон, доороосоо дээшээ шаталсан олон шатлал бүхий дүрмүүдээс бүрдэнэ. Судалгаанд ашигласан нарийвчлалын үнэлгээний дүнгээс харахад, куодтри сигментчилэл дээр суурилсан ангиллын ерөнхий нарийвчлал 99.71%, харин олон шийдэт сигментчилэл бүхий ангиллын ерөнхий нарийвчлал 98.80% байлаа. Энэ нь сонгосон нутгийн газрын бүрхэвчийг объектод суурилсан ангиллын аргаар ангилахад, куодтри аргаар сигментлэх нь илүү зохимжтой гэдгийг харуулж байгаа юм. Түлхүүр үгс: Sentinel-1,2, Олон шийдэт, Куодтри, Сигментчилэл, Ангилал

Read full abstract
Open Access
Effects of environmental conditions on seed yield of larch forest in green zone of Ulaanbaatar

The flowering of trees and shrubs serves as the primary indicator of the seed yield for the year. The duration of flowering, however, varies with the weather conditions throughout the year. This study aimed to determine the indicators of flowering and seed yield of larch forests in the green zone of Ulaanbaatar city and understand the effects of climate change on it. The study was carried out in the mixed forest of Khandgait and Jigjid valleys. We used sample plot separation, tree taxation, and tree selection methods to define basic parameters, and collected and analyzed soil samples. Differences between the flowering of trees and the chemical parameters of the soil were determined using one-way ANOVA. As a result, the study area consisted of a taiga mixed forest with mature trees including larch, spruce, and cedar aged between IV-VII and with a thickness of 0.6-0.7. The average diameter and height of the trees were 22.5–30.2 cm and 18.6–18.8 m, respectively, and according to the selection category, normal trees were prevalent. The trees began to bloom evenly in the second ten days of May, but due to sudden coldness in spring and continuous cold rain, the larch flowers dried up and did not produce seeds. According to the soil analysis, the content of humus contained in 100 g of soil was sufficient. The average pH was 5.8, and conductivity was ranged between 0.04 and 0.4. Carbonate content was not detected in all layers of the soil. The uppermost surface layers consisted of sandy soil followed by light loam and loam in the following layers. In conclusion, due to the climate condition, the larch trees in the green zone of Ulaanbaatar city have achieved only a 3-point flowering. Улаанбаатар хотын ногоон бүсийн шинэсэн ойн үрийн ургацад ургах орчны үзүүлэх нөлөө ХУРААНГУЙ: Мод, сөөгний цэцэглэлт нь тухайн жилийн үрийн ургацыг тодорхойлох гол үзүүлэлт болдог. Цэцэглэлтийн үргэлжлэх хугацаа нь тухайн жилийн цаг агаарын байдлаас шалтгаалж харилцан адилгүй байдаг. Энэхүү судалгааны зорилго нь Улаанбаатар хотын ногоон бүсийн шинэсэн ойн цэцэглэлт, үрийн ургацын үзүүлэлтүүдийг тодорхойлж, тухайн бүс нутгийн нөхцөлд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөг судлахад оршино. Судалгааг Хандгайтын ам, Жигжидийн амны шинэс зонхилсон холимог ойд гүйцэтгэв. Дээж талбайг тусгаарлан моддын таксацийн үндсэн үзүүлэлт, моддын селекцийн үнэлгээ болон цэцэглэлтийн үнэлгээ, дээж талбайн хөрсний шинж чанарын үзүүлэлтийг арга зүйн дагуу тодорхойлов. Моддын цэцэглэлт болон дээж талбайн хөрсний химийн шинж чанарын үзүүлэлтийн ялгааг нэг хүчин зүйлт вариансын анализаар (One-way ANOVA) тодорхойлов. Судалгааны дүнгээс үзэхэд, дээж талбай дахь модод насны IV-VII ангид хамрагдах болц гүйцсэн 0.6-0.7 өтгөрөлтэй шинэс, гацуур, хуш бүхий тайгын холимог ой тархан ургаж байна. Ойн дундаж диаметр 22.5-30.2 см, дундаж өндөр 18.6-18.8 м, селекцийн ангиллаар хэвийн модод зонхилон тархаж байна. Цэцэглэлтийн явцаас үзэхэд, 5-р сарын II арав хоногт модод жигдрэн цэцэглэж эхэлсэн боловч хаврын гэнэтийн хүйтрэлт, үргэлжилсэн хүйтэн бороо зэрэг шалтгааны улмаас шинэсний цэцгүүд хатаж цаашид үр боловсрох боломжгүй болсон байна. Хөрсний шинжилгээний дүнгээс үзэхэд, 100 г хөрсөнд агуулагдах ялзмагийн агууламж хангалттай, хөрсний уусмалын орчин дунджаар pH 5.8, хөрсний бүх үе давхаргад карбонатын агууламж илрээгүй, цахилгаан дамжуулах чанар багаас дунд зэрэг, хөдөлгөөнт фосфор, калийн хангамжаар сайн, механик бүрэлдэхүүний хувьд хамгийн дээд өнгөн үе давхаргууд элсэнцэр, түүнээс доош хөнгөн шавранцар болон шавранцар ширхгийн бүрэлдэхүүнтэй байгаа нь модлог ургамал ургахад тохиромжтой байв. Улаанбаатар хотын ногоон бүсийн шинэсэн ойд 5-р сарын II арав хоногт тохиолдох цочир хүйтрэлтийн улмаас моддын цэцэглэлт 3 балл буюу дундаж үнэлгээтэй байв. Түлхүүр үгс: Боргоцой, Ногоон бүсийн ой,Үрийн ургац, Үрийн мод, Уур амьсгал, Цэцэглэлт

Read full abstract
Open Access
Soil active organic carbon and carbon management index in different land use types

Permanganate oxidized organic carbon (POXC) is used as a standardized methodology for the determination of labile carbon due to its correlation with other soil labile fractions, high accuracy, and practical application. The main goals of this study were to assess labile carbon in the soil across different types of land use and establish the Carbon Management Index (CMI), which is a numerical index that evaluates the carbon status of soil in a given area and is derived from the outcomes of POXC analysis. The study was carried out in the Bukhmurun soum of Uvs province. Soil samples were collected from riverbeds, pastures, and forests at a depth of 0-20 and 20-40 cm, and analyzed for the physical and chemical properties of the soil following the standard methods, and labile carbon was determined using international methods in the Soil Laboratory of the Institute of Geography and Geoecology. According to the results, soil organic carbon (SOC) was detected in all samples and ranged between 9.4 and 73.2 g kg-1, with the highest value in forest soil and the lowest value in grassland soil. It was found that the POXC had a strong correlation (R2=0.62) with SOC. POXC exhibited a similar pattern as the SOC, it was highest in the forest soil, followed by alluvial and grassland soils. The percentage of the POXC ranged from 1.7% to 20% of the SOC. The CMI value varied with the depth. At the depth of 0-20 cm, it was 216 in forest soil, 192 in alluvial soil, and 83 in pasture soil, whereas, at the depth of 20-40 cm, it was 156 in forest soil, 129 in alluvial soil, and 73 in pasture soil. The CMI provides an assessment of how effectively soils are sequestered and storing carbon, as well as how susceptible they are to carbon loss. POXC is a relatively new and inexpensive method for determining labile organic carbon that is less harmful and can be executed without the need for special equipment such as centrifuges. This method of POXC determination is of practical importance in predicting soil quality or determining soil quality by the color change of the permanganate solution after soil-solution interaction. It is deemed prudent to employ this method further for the comprehensive assessment of soil quality. Газар ашиглалтын янз бүрийн хэлбэрүүд дэх хөрсний идэвхтэй органик нүүрстөрөгч ба нүүрстөрөгчийн менежментийн индекс Перманганатаар исэлдүүлсэн органик нүүрстөрөгчийг (POXC) хөрсний бусад хөдөлгөөнт фракцтай харилцан хамааралтай, нарийвчлал сайтай, практикт ашиглаж болохуйц учир хөдөлгөөнт нүүрстөрөгчийг тодорхойлох стандарт арга болгон ашигладаг. Энэхүү судалгааны ажлын зорилго нь хөрсний хөдөлгөөнт нүүрстөрөгчийг газар ашиглалтын өөр хэлбэрүүдэд тодорхойлоход оршино. Судалгааны зорилгын хүрээнд нүүрстөрөгчийн менежментийн индекс (CMI) бодох зорилт тавьсан. CMI нь тухайн газар нутгийн хөрсний нүүрстөрөгчийн төлөв байдлыг үнэлдэг тоон үзүүлэлт бөгөөд POXC шинжилгээний дүнгээс бодож гаргадаг. Судалгааны талбайгаар Увс аймгийн Бөхмөрөн сумыг сонгон авлаа. Хөрсний дээжийг голын татам, бэлчээр, ойгоос 0-20, 20-40 см гүнээс авч Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн хөрсний лабораторид хөрсний физик, химийн шинж чанарыг стандарт аргуудаар, хөдөлгөөнт нүүрстөрөгчийг олон улсын аргаар тодорхойлсон. Хөрсний органик нүүрстөрөгч (SOC) нь нийт хөрсөнд 9.4-73.2 г кг-1 хооронд агуулагдаж, ойн хөрсөнд хамгийн их, бэлчээрийн хөрсөнд хамгийн бага байна. Бидний судалгаагаар POXC нь хөрсний SOC хэмжээтэй хүчтэй хамааралтай (R2=0.62) байсан. Иймээс POXC нь SOC –ийн адил ойн хөрсөнд хамгийн их, дараа нь голын татам, бэлчээрийн хөрсөнд хамгийн бага байна. POXC нь нийт органик нүүрстөрөгчийн 1.7-20%-ийг эзэлж байна. CMI нь 0-20 см гүнд ойн хөрсөнд 216, голын татмын хөрсөнд 192, бэлчээрийн хөрсөнд 83 , харин 20-40 см гүнд ойн хөрсөнд 156, голын татмын хөрсөнд 129, бэлчээрийн хөрсөнд 73 тус тус байна. Нүүрстөрөгчийн менежментийн индекс нь хөрс нүүрстөрөгчийг хэр үр дүнтэй шингээж, хадгалж байгааг, мөн нүүрстөрөгчийн алдагдалд хэр өртөмтгий болохыг үнэлэх боломжийг өгдөг. POXC нь хөдөлгөөнт органик нүүрстөрөгчийг тодорхойлдог хор хөнөөл багатай, центрифуг зэрэг тусгай багаж хэрэглэхгүйгээр хийж болдог харьцангуй шинэ хямд арга юм. POXC тодорхойлох энэ арга нь хөрсний чанарыг урьдчилан таамаглах буюу хөрс уусмал харилцан урвалд орсны дараа перманганатын өнгөөр хөрсний чанарыг тодорхойлох бололцоо олгодог практик ач холбогдолтой. Хөрсний чанарыг тодорхойлоход цаашид ашиглах нь зүйтэй юм гэж үзэж байна. Түлхүүр үгс: Хөрсний органик нүүрстөрөгч, Перманганатаар исэлдүүлсэн органик нүүрстөрөгч, нүүрстөрөгчийн менежментийн индекс

Read full abstract
Open Access
Organic carbon resources of gobi brown soils

Land degradation caused by overgrazing has intensified in recent years, and determining the carbon resources in such areas is one of the important issues to be considered. In this study, we determined organic carbon resources in three types of Gobi brown soil. We carried out the study in the Gobi Desert area, which is used for pasture, and where three types of soils including brown soil type Aeolic Calcisols, Hypercalcic Calcisols, and Leptic Calcisols are distributed. We calculated and determined soil organic carbon reserves by 3 types of soil erosion layers using Truin’s method (Walkley Black). A weighted average of total stock was obtained and calculated by each soil type. According to the results, the total carbon reserves were 8.09 t ha-1 for the Leptic Calcisols, 12.7 t ha-1 for Aeolic Calcisols, and 10.8 t ha-1 for Hypercalcic Calcisols. The amount of the total carbon reserves varied by the thickness of the soil layers. The carbon reserves for brown soils with carbonates were similar in the upper, middle, and lower layers. Determining the reserves of each soil layer and determining the total reserves will be the basis for measuring the potential of the soil. Говийн бор хөрсний органик нүүрстөрөгчийн нөөц ХУРААНГУЙ: Бэлчээрийн даац хэтрэлтээс үүдэлтэй газрын доройтол сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа ба энэ чиглэлээр ашиглагдаж буй газрын хөрсний нүүрстөрөгчийн нөөцийг тодорхойлох нь чухал асуудлын нэг юм. Энэхүү судалгаагаар бид говийн бор хөрсний гурван төрөлд органик нүүрстөрөгчийн нөөцийг тодорхойллоо. Судалгааг Говь (цөлөрхөг) хээрийн хөрсний бүлэг бүхий бор хөрсний хэв шинжийн карбонаттай бор, сайргархаг бор, элсэн хучаастай бор хөрс тархсан, мөн бэлчээрийн зориулалт бүхий талбайд хийж гүйцэтгэсэн. Хөрсний органик нүүрстөрөгчийг трюины аргаар (Walkley Black) тооцсон. Нийт нөөцийг жигнэсэн дунджийг олох аргаар бодож дундажлан, тэдгээрийг хөрсний хэв шинж тус бүрээр ангилан гаргасан. Судалгааны үр дүнд сайргархаг бор хөрс 8.09 т га-1, элсэн хучаастай бор хөрс 12.7 т га-1, карбонаттай бор хөрс 10.8 т га-1 нөөцтэй байв. Тухайн хөрсний үе давхаргын зузаанаас хамаарч нөөцийн хэмжээ харилцан адилгүй байна. Карбонаттай бор хөрсний хувьд дээд, дунд, доод давхаргуудад нүүрстөрөгчийн нөөц ойролцоо байна. Хөрсний зүсэлт хийн үе давхарга бүрийн нөөцийг гаргах, нийт нөөцийг тодорхойлох нь тухайн хөрсний потенциалыг тогтоох үндсэн нэгж болно. Түлхүүр үгс: Хөрсний органик нүүртөрөгч, эзэлхүүн жин, чулууны агууламж, сайргархаг бор

Read full abstract
Open Access
Ecophysiological study of Siberian larch (Larix sibirica LDB) seedlings planted in the degraded areas of the green zone in Ulaanbaatar

Siberian larch (Larix sibirica Ldb.) occupies about 60% of the forest reserve area of Mongolia, and 55.6% (85,167 ha) of larch forests growing in the green zone forest reserve in the capital Ulaanbaatar. The larch forest in the green zone has the importance of directly affecting the environment and health and safety of the population living in the capital Ulaanbaatar. The study aimed to determine the ecophysiological status of seedlings planted in degraded areas after severe fire damage and logging. Afforestation was carried out in the spring of 2023, and the ecophysiological measurements of seedlings were conducted in July. Profit was determined randomly, and measurements were performed on 18 trees from 2 sample plots (3 replicates × 18 trees × 2 plots). For assessing the adaptability of seedlings, the efficiency of photosynthesis was calculated by measuring the fluorescence of needles (between 08:00 AM and 11:00 AM), and the water use efficiency of the seedlings was measured from the water potential of the stems (06:00 AM and 12:00 PM). We evaluated the state of the water potential of the stem of the native forest and understory trees, and the drought tolerance of the afforested seedlings was evaluated. According to the results of the ecophysiological measurements, the fluorescence measurements of the larch in the afforested area (Fv/Fm 0.79) were similar to the fluorescence state of the larch in the native forest trees (Fv/Fm 0.77-0.80). The water potential of the stem did not reveal any differences between the native forest (-1.49±0.18 Mpa), young trees (-1.27±0.25 Mpa), seedlings (-1.64±0.25 Mpa), or sample trees (df=6; p=0.5). However, it differed between sample sites (df=2; p=0.002). This finding indicated that the juvenile trees have higher adaptability to the environment and the survival of the seedlings is relatively high. Afforested seedlings have a low water stress exposure, indicating their high tolerance to drought and adaptability. Улаанбаатар хотын ногоон бүсийн доройтсон ойд тарьсан Сибирь шинэсний (Larix sibirica LDB). тарьцын экофизиологийн судалгаа ХУРААНГУЙ: Сибирь шинэс (Larix sibirica Ldb.) Монгол орны ойн сан бүхий газар нутгийн 60 орчим хувийг, Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн 55.6% (85,167 га)-ийг эзлэдэг. Ногоон бүсийн шинэсэн ой нь хотын хүрээлэх орчин, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрахад шууд нөлөөлөх ач холбогдолтой юм. Бидний судалгааны ажлын зорилго нь эрчимтэй түймрийн нөлөөгөөр доройтсон ба хавтгайруулан огтолсны дараа доройтсон талбайд ойжуулалт хийсэн таримал өсвөр моддын (тарьц) экофизиологийн төлөв байдлыг тодорхойлоход оршино. Ойжуулалтыг 2023 оны хавар хийсэн бөгөөд тарьцын экофизиологийн хэмжилтүүдийг 7-р сард гүйцэтгэв. Тарьцын дасан зохицох чадварыг үнэлэхдээ шилмүүсний флюоресценцийн хэмжилтээр (өглөө 08:00-11:00 цагийн хооронд) фотосинтезийн үр ашгийг тооцох, мөн ишний усны потенциалын хэмжилтээр (үүр цайхаас өмнөх 06:00 цаг; үд дундын 12:00 цаг) тарьцын ус ашиглах үр ашгийг тодорхойлов (дээжийн давталт 3 × 18 мод × 2 талбай). Экофизиологийн хэмжилтүүдийн үр дүнгээс харахад түймрийн нөлөөгөөр доройтож, ойгүй болсон талбайд ойжуулалт хийсэн тарьцны шилмүүсний флюоресценцийн хэмжилтүүд (Fv/Fm 0.79) эх ойн моддын шилмүүсний флюоресценцийн (Fv/Fm 0.77-0.80) төлөв байдалтай ойролцоо утга илтгэж байгаагаар нь тухай орчинд тарьцын дасан зохицох чадвар сайн, тарьцын амьдрах чадвар өндөр байгааг илтгэж байна. Мөн ишний усны потенциалын хэмжилтээр харахад Эх ой (-1.49±0.18 MPa), өсвөр модод (-1.27±0.25 MPa), тарьц (-1.64±0.25 MPa) буюу дээж моддын хувьд ялгаагүй (df=6; p=0.5), харин дээж талбайн хооронд ялгаатай байлаа (df=2; p=0.002). Үүнээс харахад ойжуулалт хийсэн тарьцны усны стресст өртөх байдал харьцангуй бага буюу хуурайшилтад тэсвэрлэх чадвар өндөр, дасан зохицох чадвар сайтай байгааг илтгэж байна. Түлхүүр үгс: Ногоон бүсийн ой, ойжуулалт, тарьц, флюоресценци, ишний усны потенциал, Улаанбаатар

Read full abstract
Open Access
Soil cover and properties of the north- and south-facing slopes of Khan Khukhii Mountain

The primary objective of our study was to explore the soil cover patterns and soil characteristics between the north- and south-facing slopes of Khan Khukhii Mountain. We collected soil samples from nine soil profiles along a linear transect, which covered an area of the north- and south-facing slopes of Khan Khukhii Mountain. In total, 38 soil samples were collected and analyzed for morphological and chemical properties including pH, calcium carbonate (CaCO3), humus content, and available potassium (K2O), as well as physical properties such as gravel, sand, silt, and clay content. Tukey test was employed to detect differences between the slopes using these parameters. We found distinct differences in soil patterns between the north- and south-facing slopes. More specifically, Aridic Kastanozem, Kastanozem, Leptic Umbrisols, and Regosols were predominant on the north-facing slope, whereas Leptosols, Calcisols Aridic, and Gypsisols were predominant on the south-facing slope. According to the Tukey test, significant differences between the north- and south-facing slopes were found in CaCO3, humus content, and K2O (p<0.05). Notably, the amount of CaCO3 at the 0-30 cm depth range was higher on the south-facing slope than on the north-facing slope. Also, significant differences between the north- and south-facing slopes were found in gravel (p<0.05), and the south-facing slope had more gravel and coarse sand than the north-facing slope, which had a predominance of silt particles. In conclusion, the types and properties of soils distributed on the south- and north-facing slopes of the Khan Khukhii Mountain are distinct. Хан Хөхийн нурууны ар өвөр хажуугийн хөрсөн бүрхэвчийн онцлог, хөрсний шинж чанар ХУРААНГУЙ: Хан-Хөхийн нуруунд тархсан хөрсний хэв шинжийн тархалт, шинж чанарын ялгааг уулын ар өврийн онцлогоор нь харьцуулан судаллаа. Бид хөрсний дээжийг Хан Хөхийн нурууны ар болон өвөр хажууг хамарсан шугаман трансектын дагуу 9-н зүсэлтээс цуглуулсан. Нийт 38 ширхэг хөрсний дээж цуглуулж, хөрсний морфологи болон хими (урвалын орчин-pH, карбонат – CaCO3, ялзмаг, хөдөлгөөнт кали – K2O), мөн физик (чулуу, элс, тоос, шавар) үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Тухайн үзүүлэлтүүдийг Тукей (Tukey) тест ашиглан уулын ар, өврөөр ялгаатай эсэхийг шалгав. Уулын ар талд Хүрэн, Хархүрэн, Тайгын ширэгт, Уулын бүдүүн ялзмагт хөрс зонхилон тархсан байхад уулын өвөр талд Цайвархүрэн, Говийн бор, Бор саарал хөрс голчлон тархсан байна. Тукей тестийн үр дүнгээр уулын ар, өвөр CaCO3, ялзмагийн агууламж, K2O-оор эрс ялгаатай байв (p < 0.01). Тухайлбал, 0-30 см-т байх CaCO3-ийн агууламж уулын артай харьцуулахад өвөр хэсэгт илүү байлаа. Мөн хөрсний чулууны агууламж уулын ар болон өвөрт нэлээд ялгаатай (p <0.05) байсан бөгөөд уулын өвөр талд чулуу, элсний агууламж их, харин уулын ар талд тоосны агууламж их байсан. Эндээс дүгнэхэд Хан Хөхийн нурууны ар, өвөрт тархсан хөрсний хэв шинж, шинж чанар хоорондоо эрс ялгаатай байна. Түлхүүр үгс: Уулын хөрс, хөрсний шинж чанар, уулын ар ба өвөр, Хан Хөхийн Нуруу, Баруун Монгол.

Read full abstract
Open Access
effect of organic and inorganic mulching soil moisture retention : A case study of the trees area in a greenhouse

This study aimed to compare organic and inorganic soil moisture protection mulches and determine how tree growth and soil moisture dynamics change based on experimental research conducted in a greenhouse. We planted three types of trees in sandy soil with consistent regular irrigation and covered them by leaf, straw, stone, sand mulch. We tested organic and inorganic mulches with four groups of 10 replicates. The soil moisture level was measured using a TDR 150 mo del soil moisture meter. The soil moisture sensor was placed at a depth of 12 cm and recorded measurements at intervals of 7-10 days over four months. Compared to the control area, soil moisture was found to be retained by 16.4% more with sand mulch, 19.5% more with stone mulch, 33.9% more with straw mulch, and 40.3% more with leaf mulch. During the measurement period, organic mulch consisting of leaves and straw retained the most moisture and reduced the moisture loss by 20-25%. In terms of plant growth and development, trees with high organic mulch exhibited 20-30% higher growth rates than those in the control area and had trees with diameters 5-10% larger. Our study confirmed that covering the soil has advantages in reducing evaporation from the soil surface, increasing soil moisture, reducing soil compaction, and supporting plant growth and development. Implementing the soil covering to retain moisture enhances the soil property by significantly reducing the need for tree watering and contributing to water conservation. Also, our study indicated that covering materials utilized in this experimental study for soil moisture protection offer numerous advantages, as they are readily available, environmentally friendly, and cost-effective for our country. Хөрсний чийг хамгаалах органик ба органик биш хучаасны нөлөө : Хүлэмжинд модлог ургамал тариалсан талбайн жишээн дээр ХУРААНГУЙ: Хөрсний чийг хамгаалах органик ба органик биш хучаасыг харьцуулан судалж, модны өсөлт, хөрсний чийгийн динамик хэрхэн өөрчлөгдөх, үр дүнг цаашдын судалгааны ажилд ашиглах зорилготойгоор энэхүү судалгааг хийлээ. Судалгаанд TDR 150 загварын SOIL MOISTURE METER хэмжигч багажийг ашиглан хөрсний чийгийг хэмжсэн. Органик ба органик биш хучаасыг дөрвөн хувилбар 10 давталттай, гурван төрлийн модыг элсэнцэр хөрсөнд тариалж ижил хэмжээтэй усалгааг тогтмол хийж туршилтыг явуулсан. Хөрсний чийг хэмжих мэдрэгч 12 см гүнд 7-10 хоногийн давтамжтайгаар (ургамал ургалтын хугацаанд) хэмжилт хийсэн. Хөрсний чийгийг хяналтын хувилбартай харьцуулахад элсэн хучаас 16.4 %, чулуун хучаас 19.5 %, сүрлэн хучаас 33.9 %, навчин хучаас 40.3 %-иар илүү чийгээ хадгалж байна. Нийт хэмжилт хийсэн хугацаанд органик хучаас (навч, сүрэл) хамгийн их чийгийг хадгалж чийг алдагдлыг 20-25 % бууруулж байсан. Тарьцын өсөлтийн хувьд модны өндрийн үзүүлэлт органик хучаас хяналтын талбайтай харьцуулахад 20-30 %, модны диаметр 5-10 % илүү байна. Хөрсийг хучих нь хөрсний гадаргын ууршилтыг багасгах, хөрсний чийгийг нэмэгдүүлэх, хөрсний нягтралыг бууруулах, ургамлын өсөлтийг дэмжих зэрэг олон давуу талтай байгаа нь энэхүү судалгааны дүнгээр нотлогдож байна. Хөрсний чийг хамгаалах энэхүү туршилт судалгаанд ашиглагдсан хучаасны материалууд нь манай орны хувьд олдоц арвин, байгальд ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй материал гэдгээрээ давуу тал маш их юм. Бортоготой тарьцны өнгөн хөрсийг хучиж чийгийг барьснаар хөрсний шинж чанар сайжирч модны усалгааны нормыг багасгаж ус хэмнэх ач холбогдолтой юм. Түлхүүр үгс: Хөрсний чийг, Навчин хучаас, сүрлэн хучаас, чулуун хучаас , элсэн хучаас

Read full abstract
Open Access
Application of hyperspectral and radar data for a land cover classification

In the modern digital image processing of remote sensing (RS) data, hyperspectral datasets combined with other multisource information are widely used for land cover classification and other thematic studies. The aim of this study was to integrate Hyperion hyperspectral image with dual-polarization Envisat synthetic aperture radar (SAR) data and compare the performances of support vector classification and spectral angle mapper methods on the combined datasets for a land cover discrimination. As a test site, an area covering the central and southern parts of the capital city of Ulaanbaatar was selected. The land cover classifications were conducted on two different band combinations (i.e. 4 bands of Hyperion sensor and Envisat dual-polarization data, and 99 bands of Hyperion sensor and Envisat dual-polarization data). The lowest accuracy demonstrated the spectral angle mapper and combination of 4 bands of Hyperion sensor and Envisat data, while the highest accuracy showed the support vector classifier and 99 bands of Hyperion sensor and Envisat data. As could be seen from the research, besides the applied classification methods, it is important to consider such factors as data structure, feature selection, and properties of image objects. Хайперспектрийн ба радарын мэдээ ашиглан газрын бүрхэвчийг ангилсан дүн ХУРААНГУЙ: Орчин үеийн зайнаас тандсан мэдээний тоон боловсруулалтад, хайперспектрийн мэдээг тандан судалгааны бусад эх сурвалжийн мэдээтэй нийлүүлэн газрын бүрхэвчийн ангилал болон өөр төрлийн сэдэвчилсэн судалгаанд ихээхэн ашиглаж байна. Энэхүү судалгаа нь Hyperion сенсорын хэт олон сувгийн мэдээг Envisat дагуулаас хос туйлшралаар хүлээн авсан синтетик апертурт радар (САР)-ын өгөгдөлтэй нийлүүлэн нэгдмэл мэдээ болгож, улмаар уг нийлмэл мэдээн дээрх газрын бүрхэвчийн ангиуд бие, биеэсээ хэрхэн ялгарч байгааг тулах векторын ангилал, спектрийн өнцгийн маппер зэрэг аргуудыг ашиглан, харьцуулан судлах үндсэн зорилготой. Судалгааны загвар талбай болгон Улаанбаатар хотын төвийн болон өмнөд хэсгийг хамарсан газрыг сонгон авч, газрын бүрхэвчийн ангиллыг сувгуудын 2 өөр хоршлол (Hyperion сенсорын 4 сувгийн болон Envisat дагуулын хос туйлшралын мэдээ, Hyperion сенсорын 99 сувгийн болон Envisat дагуулын мэдээ) дээр хийв. Hyperion сенсорын 4 сувгийн болон Envisat дагуулын мэдээг спектрийн өнцгийн маппер аргаар ангилсан дүн хамгийн бага нарийвчлалтай (80.24%) байсан бол Hyperion сенсорын 99 сувгийн болон Envisat дагуулын мэдээг тулах векторын аргаар ангилсан дүн хамгийн өндөр нарийвчлалтай (89.11%) байлаа. Судалгаанаас харахад, тухайн ангиллын үр дүнд, ашиглаж байгаа аргаас гадна, өгөгдлийн бүтэц, сувгийн сонголт, дүрс мэдээн дээрх биесийн шинж чанар зэрэг олон хүчин зүйлс нөлөөтэй гэдэг нь харагдаж байна.Түлхүүр үгс: САР-ын мэдээ, Тулах векторын арга, Спектрийн өнцгийн маппер, Нарийвчлал

Read full abstract
Open Access
Assessing changes in vegetation cover using time-series MODIS NDVI data : A case study of Bayantal soum in Govisumber Province

Determining the pattern of changes in vegetation cover is vital for understanding the environmental change and its influencing factors, as well as for planning and implementing optimal management for mitigation and adaptation. This study aimed to determine the changes in the vegetation cover of the Bayantal soum in Govisumber province, located in transition zones between the steppe and the Gobi. We obtained MODIS NDVI data with a spatial resolution of 250 m and spanning June, July, and August of 2000 to 2020 from the NASA EOS. We applied Sen’s slope and Mann-Kendal test to detect spatial-temporal changes in vegetation cover and its trend. According to the results, average NDVI values ranged between 0.2 to 0.4 in Bayantal soum. During the past 21 years, the number of NDVI pixels with values of 0.2-0.3 significantly decreased, whereas, the number of NDVI pixels with values of 0.3-0.4 increased. Long-term NDVI series data indicated that vegetation cover in the soum had a positive change or increasing tendency. A significant increase in the NDVI was observed and accounted for 46.3% of the total area of the soum. The decrease in NDVI was estimated at 0.1 percent of the total area of the soum but it was not significant. The remaining areas of the soum experienced variations in NDVI. The analysis revealed that vegetation cover increased by 0.0056 units per year. Overall, the vegetation cover in the Bayan soum increased over the past 21 years, which conflicts with other studies indicating the deterioration. Therefore, remote sensing data and field monitoring surveys are recommended to detect robust changes in vegetation cover. MODIS хиймэл дагуулын NDVI мэдээг ашиглан ургамал нөмрөгийн өөрчлөлтийг үнэлэх нь: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын жишээн дээр ХУРААНГУЙ: Ургамлан нөмрөгийн өөрчлөлтийг судлах нь байгаль, экологид гарч буй өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг танин мэдэх, цаашилбал тэрхүү байгаль экологийн өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэгдсэн менежментийн оновчтой арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэхүү судалгааны ажлын хүрээнд, хээрийн бүсээс говийн бүсэд шилжих экотон бүс нутагт орших Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ургамал нөмрөгт гарч буй өөрчлөлтийг тодорхойлохыг зорьсон болно. Судалгаанд MODIS хиймэл дагуулын 2000-2020 оны 6, 7, 8-р саруудын 250 м-ийн орон зайн шийдтэй ургамлын нормчлогдсон ялгаврын индекс (NDVI)-ийн бүтээгдэхүүнийг АНУ-ын Сансар судлалын агентлагийн Эх дэлхийг ажиглах системийн (NASA EOS) мэдээллийн серверээс татан авч ашигласан. NDVI-ийн урт хугацааны цуваа мэдээнд тулгуурлан ургамал нөмрөгт гарч буй өөрчлөлтийг Тейл-Сений налуугийн аргаар, өөрчлөлтийн хандлагыг Манн-Кендаллын аргаар тооцсон. Хуурай хээрийн бүсэд орших Баянтал сумын хэмжээнд ургамлын индексийн зонхилох утга 0.2-0.4 хэлбэлзэж байна. Сүүлийн 21 жилийн хугацаанд NDVI-ийн 0.2-0.3 утгатай пикселийн тоо алгуур багасаж, 0.3-0.4 утгатай пикселийн тоо нэмэгдэх хандлага ажиглагдсан. NDVI-ийн урт хугацааны цуваа мэдээнд хийсэн дүн шинжилгээнээс үзвэл, судалгааны талбайн хэмжээнд NDVI-ийн утга өсөх хандлагатай байгаа хэдий ч, p<0.05 статистик үнэмшлийн түвшинд авч үзвэл, нийт нутгийн 46.3%-д статистикийн ач холбогдолтой өсөх, 0.1%-д статистикийн ач холбогдолгүй NDVI-ийн буурах хандлага ажиглагдсан бол сумын бусад нутагт NDVI-ийн өөрчлөлт статистикийн ач холбогдолгүй байна. Судалгааны талбайн хэмжээнд ургамал нөмрөг 0.0056 нэгж/жилээр өссөн дүнтэй байна. Хиймэл дагуулын 21 жилийн цуваа мэдээнд тулгуурлан тооцоход тус сумын ургамал нөмрөгт сайжрах хандлага илэрч байгаа хэдий ч, бусад судлаачдын уламжлалт хээрийн судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн судалгааны үр дүн ургамал нөмрөг доройтсон болохыг харуулж байна. Иймээс тандан судалгааны аргаар тооцоолсон ургамал нөмрөгийн төлөв байдал, өөрчлөлт, хандлагыг тодорхойлох судалгааны үр дүнг хээрийн мониторинг судалгаагаар нарийвчлан судлах нь зүйтэй юм. Түлхүүр үгс: Баянтал сум, ургамлын нормчилсон ялгаврын индекс (NDVI), ургамал нөмрөгийн өөрчлөлт

Read full abstract
Open Access
Assessing Groundwater Quality, and Non-Carcinogenic Health Risks from Fluoride and Nitrate Contamination: A Case Study in the Kherlen River Basin, Mongolia

In arid and semi-arid regions, where groundwater serves as the main source of drinking and domestic water for the population. Continuous consumption of water that does not meet drinking water standards can have a negative effects on human well-being. The purpose of this study is to investigate the quality and composition of groundwater in the Kherlen river basin, as well as to estimate the risk of non-cancerous diseases caused by fluoride and nitrate pollution to human health. Fieldwork was conducted in June 2023, and a total of 37 samples were collected and analyzed from the deep and shallow groundwater in the study area. Water quality (major ions) was analyzed according to approved standard methods and procedures. The assessment of non-carcinogenic health risks rising from nitrate and fuoride in different age groups (infants, children, and adults) using the methodology outlined by the United States Environmental Production Agency (USEPA). The findings revealed that 73% (27 out of 37 samples) failed to meet the requirements outlined in the drinking water standard MNS 0900:2018 and the World Health Organization (WHO) recommendations for various parameters, including pH, electrical conductivity (EC), total dissolved solids (TDS), fluoride, nitrate, total hardness, calcium, and magnesium. Specifically, 43.2% of all samples exhibited fluoride concentrations higher (ranging from 1.57 to 7.9 mg/l) than the MNS 0900:2018 and WHO-recommended levels (0.7-1.5 mg/l). Moreover, 21.6% fell below the specified limits, registering fluoride concentrations ranging from 0.29 to 0.67 mg/l. The nitrate concentration in the studied wells ranged from 1.0 to 582.3 mg/l, with 24.3% of all samples exceeding the MNS 2018 standard (50 mg/l) and only 2.7% surpassing the WHO-recommended limit of 45 mg/l. Human health risk indices (HI) were calculated for different age groups. The resulting HIs ranged from 0.182 to 12.985 for adult males, 0.224 to 22.209 for females, and 0.261 to 28.582 for children. Notably, 78.34% of children, 67.57% of adult women, and 64.86% of men exhibited HI values greater than 1, indicating a potential risk to human health posed by fluoride and nitrate-induced non-carcinogenic diseases. Газрын доорх усны чанар, фтор болон нитратын хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийн судалгаа: Хэрлэн голын сав газрын жишээн дээр ХУРААНГУЙ: Хуурай, хагас хуурай бүс нутагт газрын доорх ус нь хүн амын унд, ахуйн усны гол эх үүсвэр болдог. Чанарын шаардлага хангаагүй усыг тогтмол хэрэглэх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Энэхүү судалгааны зорилго нь Хэрлэн голын татамд орших газрын доорх усны чанар, найрлагыг судлахаас гадна фтор, нитратын бохирдлоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд учруулж болзошгүй хавдрын бус өвчлөл үүсгэх эрсдэлийг тооцоход оршино. Тус судалгааны хээрийн ажлыг 2023 оны 6-р сард хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны талбайд орших гүний болон бага гүний газрын доорх уснаас нийт 37 сорьц цуглуулан шинжлэн дүгнэлээ. Усны чанарыг (үндсэн ионууд) батлагдсан стандарт арга, аргачлалын дагуу шинжилсэн ба фтор, нитратын хавдрын буc өвчлөл үүсгэх эрсдэлийн хор аюулын үзүүлэлт (HQ) болон хор аюулын индексийг (HI) АНУ-ын байгаль орчныг хамгаалах агентлаг (USEFA 2018)-ийн стандарт аргын дагуу янз бүрийн насны бүлгүүдэд тооцлоо. Судалгааны дүнгээр нийт 37 сорьцоос 27 нь буюу 73% нь рН, EC, TDS, фтор, нитрат, нийт хатуулаг, кальци, магни зэрэг үзүүлэлтүүдээр ундны усны стандарт MNS 0900:2018 болон ДЭМБ (2017)-ийн зөвлөмж стандартын шаардлага хангахгүй байна. Фторын агууламжаар нийт сорьцын 43.2% нь MNS 0900:2018 болон ДЭМБ (0.7-1.5)-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс их (F 1.57-7.9 мг/л), 21.6% нь бага (F 0.29-0.67 мг/л) байна. Ундны усан дахь нитратын агууламжийг MNS 2018 стандартад 50 мг/л, ДЭМБ-ийн зөвлөмжид 45 мг/л гэж заасан байдаг бөгөөд судалгаанд хамрагдсан худгуудад нитрат (NО3-)-ын агууламж 1.0-582.3 мг/л илэрсэн. Энэ нь нийт сорьцын 24.3% нь MNS 2018 стандарт, 2.7% нь ДЭМБ-ийн зөвлөмжид заасан хязгаараас хэтэрсэн байна. Хор аюулын чанарын индекс (HI)-ийн тооцоогоор HI нь насанд хүрсэн эрэгтэйд 0.182-12.985, эмэгтэйд 0.224-22.209, хүүхдэд 0.261-28.582-ын хооронд байна. Фтор, нитратаас шалтгаалсан хавдрын бус өвчлөл үүсгэх HI-ийн утга нь насны бүлгүүдэд ялгаатай байна. HI нь хүүхдэд 78.34%, насанд хүрсэн эмэгтэйчүүдэд 67.57%, эрэгтэйчүүдэд 64.86% нь (HI>1)-ээс дээш их байгаа нь хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах магадлал өндөр байна. Түлхүүр үгс: Газрын доорх усны хэрэглээ, фтор, нитрат, эрүүл мэндийн эрсдэл

Read full abstract
Open Access